Улаанбаатар
Н.Энхболд Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-11-8

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр (2017.11.08) манай улсад айлчилж буй Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд Британийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолсон юм.

 

 

Тэрбээр “2012 онд хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулснаас хойш батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан гэж боддог. Энэ хүрээнд олон улсад энхийг дэмжих ажиллагаанд хамтарч оролцох, дадлага сургуулилт хийх, сургагч багш нарыг харилцан солилцох, Зэвсэгт хүчинд морин пологийн спортыг хөгжүүлэх зэрэгт та бүхнийг анхаарлаа хандуулж, хамтран ажиллах чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэлээ.

 

Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Уэйн Дэвид “Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээрх бидний хамтын ажиллагаа сайн түвшинд байгаа” гээд дээрх асуудалд анхаарлаа хандуулж ажиллах болно хэмээв.

 

 

Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин