Сэтгэцийн эмнэлэгээс оргоод 26 хүний аминд хүрчээ
2017-11-08

АНУ-ын Техас мужийн  Сазерлэнд Спрингс хотын Баптист сүмд зэвсэгт энэ долоо хоногийн эхээр халдлага гарсан билээ.

 

 

Нэг этгээд сүм дотор орж ирснийхээ дараа гал нээжээ. Уг үйл явдлын улмаас 26 хүн амиа алдаж, 20 орчим хүн шархадсан юм.  Халдлагыг Дэвин Патрик Келли гэх 26 настай эр үйлдсэн бөгөөд түүнийг сүмээс гарч явахад нь цагдаагийнхан буудаж, аюулгүй болгожээ.

 

Тэгвэл Дэвин Патрик Келли өмнө нь АНУ-ын Нисэх хүчинд алба хааж байса гэнэ. Тэрээр хоёр жилийн өмнө эхнэр болон дагавар хүүхдээ хэрцгийгээр зодсон хэргээр албаасаачөлөөлөгдсөн аж.

 

Түүнийг сэтгэцийн хувьд тогтворгүй хэмээгээд өнгөрсөн хугацаанд сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэн, нийгмээс тусгаарлаж байжээ.  

 

Харин тэрээр сүмд халдахаасаа хэдхэн хоногийн өмнө сэтгэцийн эмнэлэгээсээ оргосон болохыг албаныхан баталлаа. Халдлагчийн гар утасны мэдээллийг тайлахаар мэргэжилтнүүд ажиллаж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
nogoo lhar tamhi .. har tamhind dontood setgetsiin emnegt hewtdeg yum edniihen tegeed l har tamhigyi bbj cndahaa bolihooroo hyn alj exelne dee
2017-11-09