Трамп: Ким Чен Уны олж авсан зэвсэг өөрийг нь хамгаалахгүй
2017-11-08

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Өмнөд Солонгосын парламентын ордны индэр дээрээс анх удаагаа мэдэгдэл хийлээ.

 

 

Тэрбээр айлчлалынхаа эхэнд “Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унд хандан хатуухан мэдэгдэл хийнэ” хэмээн мэдэгдээд байсан юм. 

 

Трамп “Пхеньян биднийг дутуу үнэлэх хэрэггүй. Биднийг туршиж үзэх хэрэггүй хэмээн сануулмаар байна” гэж хэлжээ.

 

Ийнхүү хэлснийхээ дараа Трамп “Ким Чен Уны олж авсан зэвсэг өөрийг нь хамгаалахгүй. Одоо олон улс Пхеньяны эсрэг нэгдэх цаг иржээ” гэсэн байна.

 

Трамп айлчлалынхаа хүрээнд хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд очихоор төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй уур амьсгалын улмаас тэрбээр зорьсон газраа очиж чадаагүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин