Ажлын хэсэг хуралдлаа
2017-11-08

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/760 дугаар захирамжийн дагуу “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх”ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйл ажиллагаа, үйлчилгээний статистик тоо баримтын талаар Нийслэлийн үйлчилгээний төвийн дарга О.Мөнх-Оргил дэлгэрэнгүй танилцуулга хийв. Мөн цахим үйлчилгээний өнөөгийн байдал болон цаашид нийслэлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжийн тухай Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулга хийлээ. Хуралд оролцогчид танилцуулга болон цаашид авах арга хэмжээний тухай санал солилцсон байна.

 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн портал, нийслэлийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ, байгууллагуудын дотоод системийн нэгдсэн тогтолцоо, стандарт бүхий архитектур бий болж Төрийн мэдээлэл солилцооны ХУР системд холбогдсоноор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд өгөгдөл солилцоход гарах хүндрэл, мэдээллийн давхардлыг арилгах, иргэдэд цаг хугацаа, орон зайг үл хамааран түргэн шуурхай үйлчлэх нөхцөл боломжоор хангах зэрэг  давуу талыг бий болгох юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
BARILGACHIDIIG BURHAN BUTEESEN
2017-11-08