Улаанбаатар
Н.Дорж: Засгийн газар, түүний байгууллагуудыг хотоос гаргах хэрэгтэй
2017-11-9

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, тулгарч буй хүндрэлээс гарах арга зам  хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэ үеэр Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч, дулаан хангамжийн зөвлөх инженер Н.Доржоос зарим зүйлийг тодрууллаа.

 

 

-Хотын төвлөрлийг бууруулах таны санааг сонирхъё?

 

-Улаанбаатар хот ачааллаа даахаа больсон. Айлуудад дулаан, цэвэр, бохир ус жигд очихоо больсон. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж, төвлөрлийг бууруулахын тулд Засгийн газар, түүний байгууллагыг хотоос  гаргах хэрэгтэй. Гэхдээ хааш нь шилжүүлэхийг судалгаа шинжилгээтэйгээр боловсруулах ёстой. Үүнийг хийх газар нь Барилга хот байгуулалтын яам.

 

-Төвлөрлийг бууруулахад энэ төлөвлөгөөнд хэдэн төгрөг шаардлагатай вэ?

 

-Засаг захиргааны байгууллагыг хотоос гаргасан 50 гаруй улс байдаг. Үүнд маш их хэмжээний мөнгө шаардлагатай. Хөрөнгөө барьцаалах зэргээр энэ мөнгийг босгох боломж, шийдвэр гаргах эрх мэдэл Засгийн газрынханд бий. Бид оюутны хотхоноо хотоос гаргаж чадахгүй байна. Энэ бүхэнд Засгийн газрын шийдвэр хэрэгтэй байна.

 

-Энэ саналаа холбогдох байгууллагад нь хүргүүлсэн үү. Ямар хариу өгсөн бэ?

 

-Өнөөдөр бид санал солилцож байна. Эндээс гарсан шийдлийг, хамтарч ажиллах саналыг Х.Баделхан сайдад хүргүүлнэ. Төвлөрлийг бууруулахад хамгийн чухал оролцоотой байгууллага нь Барилга хот байгуулалтын яам. 

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв маш зөв.дэс дараалалтайгаар гарга
2017-11-09
энэ бол зөв:
Энэ бол маш зөв шийдэл, Их дээд сургууль бол асуудал биш дараагийн ээлжинд.
2017-11-09
зочин:
эхлээд их дээд сургуулиа шилжүүлэх хэрэгтэй,Налайх,Багануур,Эрдэнэт,Дархан,Төв аймаг гм
2017-11-09
Зочин:
Ийм мэргэжилтэн нарыг шийдвэр гаргагчийн түвшинд ажиллуулах хэрэгтэй. Их сургуулиудаас эхлэх хэрэгтэй байтал энд шавсаар,шийдвэр гаргагч нар нэрээ бодож хөхүүлсээр,,,
2017-11-09
zochin:
zasag geheesee iluu tom zah, delguuruudiig gargah heregtei
2017-11-09
Зочин:
Хөшигтийн хөндий манайх,энд ус байхгүй.Харин хотын хужаануудыг,бас хөдөөнийхнийг нутаг руу нь буцаах хэрэгтэй.
2017-11-09
н:
Көшигтийн көндийгөөс баруун тийш көдөө байшин бариад гаргачиич. Тэндээ бурж байгтэн
2017-11-09
Зочин:
Hamgiin zov huleeh hereggui onoodroos nuuh heregtei
2017-11-09