BASSJACKERS Монголд ирнэ
2017-11-09

 

“Оn Ad Agency”-аас зохион байгуулж буй BLOCK PARTY арга хэмжээнд EDM-ийн progressive, electro-house урсгалаар дэлхийд өндөрөөр үнэлэгддэг DJ “Bassjackers” нь Монголд анх удаа хүрэлцэн ирэх гэж байна.

 

Bassjackers нь Martin Garrix, Afrojack, R3hab зэрэг нэртэй олон уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл гаргаж байсан. Дэлхийд чансаагаараа TOP-100 DJ-ээс TOP 35-ээр байранд жагсагддаг бөгөөд жил ирэх тусам нэр хүнд нь дэлхийд өсөж байгаа өндөр рэйтингтэй DJ юм. Tomorrowland Brussels, Coachella, Ultra music festival Miami гэх мэт дэлхийд хамгийн томд тооцогддог фестифалиуд дээр тоглож байсан туршлагатай.

 

Дэлхийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогч уран бүтээлч Bassjackers нь 11 дүгээр сарын 15-ний Лхавга өдөр болох Block party арга хэмжээн дээр уригдаж ирэх гэж байна.

 

Мөн нь 11 дүгээр сарын 17-ний Баасан гарагт “After party” болох “BLOCK PARTY x New School Pressure” парти мөн Корпорайт зочид буудалд 22 цагаас болно. Арга хэмжээн дээр Энэрэл, NMN зэрэг репперүүд хүрэлцэн ирнэ.

 

Хаана: The Corporate hotel and convention center-т оройн 22 цагаас

Хэзээ: 11 дүгээр сарын 15-ний Лхавга гарагт

Холбогдох утас: 8077-2244,7710-2244

“Special” тасалбарын үнэ: 19.900 төгрөг (11-р сарын 17-ний тоглолт)

Хямдралтай билетийг ticket.mn-ээс болон 1900-1800-руу холбогдон үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

 

https://www.facebook.com/events/1941045122782764/

Shuud.mn
Сонин хачин