Улаанбаатар
Чуулганы хуралдаан завсарлалаа
2017-11-9

УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээж авахыг гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Дараагаар нь   Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж батлав. 

 

Дараагаар нь 2018 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.  Ийнхүү үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа.  Үдээс хойшх хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин