Мэргэжлийн боксчин Поветкин ирэх сараас тулалдана
2017-11-09

 

Оросын боксчин Александр Поветкин дэлхийн боксын WBC холбооноос өөрт нь оногдуулаад байгаа тодорхойгүй хугацаанд тулалдах эрхийг нь хасах  шийтгэлийг нэг жил хүртэл багасгахыг хүссэн байна. Гэхдээ тус холбооноос сэргээшийн бэлдмэлтэй холбоотойгоор түүнд тавьсан 250000 долларын торгууль нь хэвээр үлдэхээр байгаа юм.

 

Поветкин нь өнгөрсөн онд хоёр ч тулаанд оролцох боломжтой байсан боловч сэргээшийн эсрэг шинжилгээний хариу нь эерэг гарснаар тулалдаж чадаагүй билээ. Түүнээс авсан давтан шинжилгээний хариу ч эерэг гарсан нь түүний замналыг харлуулж болохоор нөхцөл байдлыг бий болгоод байсан.

 

Харин түүний хүсэлтийг хүлээн авч нэг жилийн хугацаа дуусмагц тулаанд орох боломжтой болгосон байна. Ингэснээр 2016 оны 12 сараас хойш мэргэжлийн рингэнд гараагүй Поветкинд 2017 оны 12 сараас тулаанд оролцох боломж нээгдэж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин