Улаанбаатар
Банк дээрэмдэхийг завдсан залуусыг барьжээ
2017-11-9

 

Шөнийн захад үйл ажиллагаа явуулдаг Хаан банкийг дээрэмдэхийг завдсан хэрэг өчигдөр гарсан. Нийслэлийн Цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид хамтран ажиллаж, өнөөдөр 11 цагийн үед  гэмт хэргийг үйлдсэн байж магадгүй этгээдүүдийг барьжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.2 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Сэжигтнүүд нь 17-19 насны залуус аж. Гэмт хэргийн улмаас тухайн банкинд хохирол учраагүй юм байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Iim balai uudiig ter ulsaa hugjuulehgui bgaa hedtei n hamt buh nasaar n hrimoor bgaan
2017-11-10
Зочин:
цаазаар ав
2017-11-09
Зочин:
Банк санхуу ломбарднууд бэлэн монгогуй шууд дансаар картаар уйлчилдэг болсоныг мэдэлгуй дээрэм хийх гээд хоосон хоцорчээ хохино болжээ эргуу малнууд
2017-11-09
irgen:
Yanadaa hairan zaluu nasaa shorond ongorooh. Gejdee zaluuchuud minee uhaarch amidaraavhee ajil hiij amidaraachee
2017-11-09