Улаанбаатар
Хоригоос үүдсэн хэрүүл буюу худалч, хулгайчдын бүлэг
2017-11-10

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хоёр ч шийдвэрт хориг тавьж, гишүүдийг хэрэлдэх сэдэвтэй болгов. Харин тэр хоёр хориг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар руу чиглэсэн нь олонд ил байв.

 

Ерөнхийлөгч анхны хоригоо Сангийн сайдад тавив. Тэр сайд нь Ч. Хүрэлбаатар. Илт эрх ашгийн зөрчилтэй, ах дүүгээрээ нийлж, Монголын баялгийг зарсан хэмээн үзэж, түүнийг Сангийн сайдаар ажиллуулах боломжгүй хэмээн хориглов. Гэвч олонхын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг унагаж, Ч.Хүрэлбаатарыг суудалд нь үлдээсэн.

 

 

Үүний дараа Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд хориг тавив. Төрийн албан хаагчдад 55 тэрбум төгрөг тарааж, дэмий салхинд хийсгэлээ хэмээн үзэж, төрийн тэргүүн хуулийн дагуу хориглосон ч УИХ түүний үгийг хүлээж авсангүй. Асуудлын гол нь төсвийн 55 тэрбум төгрөгт бус Ч.Хүрэлбаатар гэх хүнд буй нь илт. Үүнийг чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс харж болно.

 

...Одоо уул уурхай эзэмшдэг буюу Тавантолгойг тойрсон хэсэг бүлэг хүмүүс энэ улсыг дахин удирдаж буйг өнөөдөр энд сууж байгаа бүх хүн мэдэж байгаа. Түүний төлөөлөл Сангийн сайд болж байгаа тул эдийн засаг, бизнесийг дэмжих бодлого дээр юу ч явахгүй. Бүх бизнесийг гацаадаг. Өөрсдөд нь орж ирэх зүйл байхгүй л бол гацаадаг...

 

...Ч.Хүрэлбаатар болон УИХ-д сууж байгаа олон хүний анкетыг харахад дандаа дээд боловсролтой, гадаад хэлтэй, гадаадад боловсрол эзэмшсэн олон хүн байна. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид өнөөдөр татгалзах ёстой. Жаахан олсон орлогоосоо халамж тарааснаар бид эдийн засагт юу хүртсэн бэ?...

 

...Ч.Хүрэлбаатар бид хоёр нэг засагт хамт байсан. Янз бүрийн зовлон ярьдаг байсан. Өнөөдөр 55 тэрбум төгрөг их мөнгө үү, та хариулаач...

 

...Буруу шийдвэр гаргасан шүү, Ч.Хүрэлбаатар аа...

 

...Ч.Хүрэлбаатар гишүүн бас их санаа зовж ярьж байна. Та нар эрх барьж байгаа шүү дээ. Ажлаа хийнэ шүү дээ. Ажил хийж бизнесийг тэлэх талаар би яриад байгаа шүү. Хумих тухай биш...

 

Ерөнхийлөгчийн үгэнд Ч.Хүрэлбаатар гэх нэр олон дурдагдсаныг эндээс харж болно. Төрийн тэргүүний хэлсэн үг, утга санаа бүр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар руу чиглэж, түүнд дахиад ч хориг тавихаа Ерөнхийлөгч сануулахаа мартаагүй.

 

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төмөр зам гэх овоолсон шорооны хүүнд жилд 55 тэрбум төгрөг төлж байгаа гэж хариу барив. Товчхондоо төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд өгөх хөрөнгө овоолсон шороо, ухсан нүхний төлбөр болон урсаж буйг Ч.Хүрэлбаатар хэлсэн нь энэ.  Х.Баттулга-Ч.Хүрэлбаатар эсвэл З.Энхболд-Ч.Хүрэлбаатар гэх хүмүүсийн хооронд ямар асуудал байгааг таах боломжгүй.

 

Гагцхүү тэдний хувийн эрх ашиг нь Монгол төрийн шийдвэр, бодлого, үйл ажиллагаанаас өндөрт байдгийг ард түмэн харж байна. Хориг хэлэлцэх үед хэрхэн хэрэлдэж, биенийхээ муу муухайг яаж илчилж байгааг олон нийт харлаа. Монголоос хумсалдаггүй, хулгайлдаггүй хүн энэ төрд байдаггүй аж. Хэрүүлээс нь харвал хулгайч, худалчаар Монголын төр дүүрчээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын хэрүүл үүнийг батална.

 

У.Хүрэлсүх: Муу бацааныг казино тоглоод явж байхад нь өөд татсан нь гай болж дээ. Чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү.

 

Ж.Мөнхбат: Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж, Шадар сайд болгосон нь буруудаж. Чи өнөөдөр Н.Энхбаяраас ч илүү хаан болчихсон байна.

 

У.Хүрэлсүх: Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална. Чамайг байранд нь тавих болсон байна.

 

Ж.Мөнхбат: Чи ч гэсэн намын мөнгөнөөс хулгайлсан биз дээ. Би бүх баримтыг ил гаргаж тавина. Чи муу битгий солиороод байгаарай.

 

Монгол төмөр зам ч үгүй, мөнгө ч үгүй. Нүүрсээ ч гаргаж чаддаггүй, үнэд хүргэх ч чадваргүй. Монголын энэ бүх зовлонгийн эх үндэс, үүсгэгч нь улстөрчид, УИХ-ын гишүүд, төрийн түшээд юм байна. 

 

Дахин дахин хориг тавиарай, Ерөнхийлөгч өө. Та нарын хэрхэн идэж уудаг, хулгайлдаг, хумсалдгийг ард түмэн сонсч, мэдэх боломжийг дахин нээгээрэй. Худалч, хулгайчдын бүлэг яаж улсаа хувхайруулж, хувьдаа хэрхэн хумсалдгийг мэдэх эрх ард түмэнд бий.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Eronhiilogch ene baidliig chin dotor ni baisnii huvd helj temzeheer garch irsen eroosoo sadaa hiigeed ajliig ni hiilgehgui baina, Eronhii said ch yyniig helj zasagiig unagaaj , oorchilno gej garch irsen,,,,ene 2 hychee negtgej ajillahgui, eronhii said eronhiilogchiig demjihgui baigaa ni muuhai l baina,,, eronhii said olonhiin namiin hyn yadaj eronhiilogchoo demjij ajillaach
2017-11-12
irgen:
Eronhiilogch ene baidliig chin dotor ni baisnii huvd helj temzeheer garch irsen eroosoo sadaa hiigeed ajliig ni hiilgehgui baina, Eronhii said ch yyniig helj zasagiig unagaaj , oorchilno gej garch irsen,,,,ene 2 hychee negtgej ajillahgui, eronhii said eronhiilogchiig demjihgui baigaa ni muuhai l baina,,, eronhii said olonhiin namiin hyn yadaj eronhiilogchoo demjij ajillaach
2017-11-12
irgen:
Eronhiilogch ene baidliig chin dotor ni baisnii huvd helj temzeheer garch irsen eroosoo sadaa hiigeed ajliig ni hiilgehgui baina, Eronhii said ch yyniig helj zasagiig unagaaj , oorchilno gej garch irsen,,,,ene 2 hychee negtgej ajillahgui, eronhii said eronhiilogchiig demjihgui baigaa ni muuhai l baina,,, eronhii said olonhiin namiin hyn yadaj eronhiilogchoo demjij ajillaach
2017-11-12
zochin:
Монголчууд амиа бодсон бэртэгчин зантай шунайхай хамгийн хогийн ард түмэн өнөөдөр хувиа бодоод чамд тохиолдохгүй байж болох боловч үр хүүхдүүд чинь хүний боол болоод амьдрана
2017-11-12
Лхагва:
ХҮНИЙ НАС ТИЙМ Ч УРТ БИШ АМЬДРАЛЫН МИНЬ 4 ЖИЛҮҮДИЙГ ЭЭЛЖ ДАРААЛАН ХУДАЛ ЯРЬЖ ХУЛГАЙ ХИЙСЭЭР ДУУСГАЖ БАЙНА НАС ЯВААД Л БАЙДАГ ОДОО БОЛНО МИНИЙ ХҮҮХДҮҮДЭЭР БАС ИНГЭЖ ТОГЛОХЫГ ЭНЭ МОНГОЛ УЛСЫГ ЦААШИД ИНГЭЖ МАНАНТУУЛХЫГ ХАРЖ СУУЖ ТЭВЧИХГҮЙ НЬ ЯАХ ВЭ ХҮМҮҮСЭЭ ...
2017-11-11
иргэн:
Эрдэнэтийн 49-г Монросцветмет,Дарханы төмөрлөгийн үйлдвэр,Хөтөлийн цемент шохойн үйлдвэрүүдийг хууль бусаар авсан бүлэглэлтэй нам гэж туйлшрахгүйгээр шударга улс төрчид хамтарч тэмцэх болсон шүү.Ерөнхийлөгчөө та энэ бүлэглэлтэй нэн тэргүүнд тэмцэх ёстой энэ бүлэглэлд таны найз нөхөд бас байгаа байх та үүнийг үл огоорон монголоо ялуулахын тулд тэмцэнэ гэдэгт итгэж байна.Энэ улс оронд тулгарч байгаа онцгой асуудал .
2017-11-11
Зочин:
МАНАН монголыг туйлдуулж байна татвар нэмж амлалтаасаа буцахдаа ичихээ байжээ тесев нэмж еерсдийнхее тансаг хэрэглээг нэмэхээс улс оронд дорвитой бутээн байгуулалт хийж байгаа зуйл угуй болж хэдэн баялгаа гадагш гаргаж баяжиж байгаа хумуусийн хяналтанд оржээ
2017-11-11
зочин:
Нам гэдэг заваан систем байна, ер нь энэ МАН - хан энэ их хурлаараа УИХ -аа тарааж монголын улс төрийн хүчингээс зайлаач, бид Эх орноо хөгжүүлмээр байна, бид бусад ард түмний хэмжээнд амьдармаар байна, төрийн алба хашиж чадахгүй байж битгий гай болоод байгаач та нар, ер нь энэ монгол түмэн чинь ийм тоотой хэдэн луйварчдад доромжлуулж төргүй болж байдаг байдаг яачихсан ард түмэн байнаа, төрөө сэргээх арга үнэхээр алга гэж үү .
2017-11-11
Зочин:
TSERGUUDEER TUMUR ZAM BARIULAH TUHAI CHUULGANAAR HAALTTAI HELELTSSENEES HOISH HURAL ZUV GOLDIROLDOO ORSON
2017-11-10
Sergelen:
Та нар МАН АН бүгдээрээ монголын төрөөс зайлаад өгөөч. Нам гэдэг юмыг устгая. Монголчуудаа
2017-11-10
Зочин:
Mongolchuud moni yamar ch tesvertei um be dee
2017-11-10
Иргэн:
Энэ У.Хүрэлсүх угаасаа л олигтой хүн биш юм байна???...
2017-11-10
Зочин:
ene nam tuuh bolj uldeheer boljee.
2017-11-10
Zochin:
Estoi oi gutmaj bna. Oor heleh ug alga.
2017-11-10
Иргэн:
Монголын төр засаг болохоо байжээ гэдэг нь улам тод болсоор. Гадаад орнууд ч авилгачидтай үзэж тарж байна даа. Монголд хулгайч луйварчид нь улам дэвшээд л, улам төрийн хамгаалалтанд ороод л байх юм. Яах вэ таминээ
2017-11-10
Зочин:
Mash olon asuudal Erunhilugch orsonyg tyhai yeiin Hevleld Medeeleliin sohohod iltshdee. Ene Nuhur yu l bolohgood baindaa
2017-11-10
irgen:
Eronhiilogchiig ard tymen demjij baina, ,,,Hyrelbaatariig ih hurliin luivarchid demjij baih shiv dee
2017-11-10
irgen:
Eronhiilogchiig ard tymen demjij baina, ,,,Hyrelbaatariig ih hurliin luivarchid demjij baih shiv dee
2017-11-10
irgen:
Eronhiilogchiig ard tymen demjij baina, ,,,Hyrelbaatariig ih hurliin luivarchid demjij baih shiv dee
2017-11-10
Zochin:
Ene khun zob l ekhlej bna odoo ard tumnii omchiig ard tumend ni ogokh kheregtei shuu dee demjij bna shuu amjilt khusie
2017-11-10
Иргэн:
17 чингэлэг спиртийг ус болгож чадсан юм чинь монгол улсыг гууль болгох нь юу ч биш дээ
2017-11-10
zocnin:
hyrelbaatar ta olon tymnii durgyitsliig hyrgej bhaar ter idsen mongooroo taiwamn amidarwal yasaiim . oor yu idex geedl olnii durgyig hyrgeed bgaa hyn be..
2017-11-10
Zochin:
Zasgiin gazar ogtsorvol taaran
2017-11-10
Зочин:
Идсэн уусан булгуудийн бие биедээ хийж байгаа шантаажаас болж монгол улс дампуурч мэдэхээр байна монголоо ард тумнээ гэсэн улс терчид алга болжээ ахиухан хэдэн тегрег тесев нэрээр тавьж татвараар ард тумнээ дарамталж ядууруулдаг гое яридаг хумуусээ дуурчээ
2017-11-10
vсэнгээ:
Ерөнхийлөгч Та нэр хүнд нь унасан, гэмт хэрэгт холбогдсон, улс орныг өрөнд оруулж самарсан, төрийг дандаа үймүүлж хутгаж байдаг этгээдүүдээр өөрийгөө тойруулаад давхиад их хол явахгүй дээ,жаахан юм иэддэг хүмүүсийн үгийг хааяа сонсох нь өөрт чинь хэрэг болно шүү дээ.
2017-11-10
зочин:
Энэ Баттулга өмнөх бүх үйлдлээ мартчихаад л өөрөө ямарч гэмгүй юм шиг ухааны юм яхиад л байх юм.Тэр хиймэр болж байгаа томилгоог нь хараачээ.Хулгайчийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар.. Өөрөө хулгайч учраас л хулгайчийгаа хань татдаг юм байх даа.Төмөр замын 285,0 сая ам доллар,17 чингэлэг спирт гээд л энэ хулгайчийн тухай ярих юм бол их л дээ
2017-11-10
Зочин:
17 чингэлэг спиртээ аль хэдийн мартчихсан юм байх даа? Баттулга гуай төмөр зам тавиулахгүй байсаар эдийн засгийн хөгжлийг миний мэдэх лав л 5 жил гацааж чадсан.
2017-11-10
энэрэл ээ:
бичсэн юмаа эргээд нэг унш даа. овоолсон шорооны хүүнд 55 тэрбум төлж байна гэж чи хэллээ. энэ хэний гавьяа билээ. одоо нэмээд хориг тавиарай гэлээ. хэн хохирох билээ. чи зүгээр л явж үнээгээ далагнуул.
2017-11-10
Зочин:
55 тэрбумаар татвар төлөгчийн мөнгөөр овоолсон шороонд төлчихөөд монгол ялав гээд байгаад байх уу монгол улсы ерөнхийлэгч бизнесийн өрсөлдөгчөө монголын хууль шүүхээр хамгаалуулж монголчуудын эрх ашгийг барьцаал ч өрсөлдөгчөө дарах энэ тэгээд ариун шудрага явдал уу
2017-11-10
Зочин:
Jenco enkhiin tsav tsagaan tagtaa yum geneee
2017-11-10