Эрик Дайер Английн шигшээг ахална
2017-11-10

 

Энэ долоо хоногт хөлбөмбөгийн шигшээ багуудын цугларалт болж, Европын хэд хэдэн орны шигшээ багууд хоорондоо нөхөрсөг тоглолт хийнэ. Тэдний нэг нь Английн шигшээ баг юм. Ирэх жил ОХУ-ыг зорих эрхээ аваад байгаа тус баг энэ бямба гарагт Германы шигшээ багийн эсрэг тоглоно.

 

Уг тоглолтод Английн шигшээ багийг хамгаалагч Эрик Дайер ахлахаар болжээ. Багийн ерөнхий дасгалжуулагч  Гарет Саутгэйт үүнийг батлан хэлсэн бөгөөд “Эрик бол бэлэн болчихсон тоглогч. Тэр нас залуу ч ухаанаар тоглодог тамирчин. Тоглолтыг маш сайн ойлгодог, үлгэр жишээ болсон тоглогч” гэж үнэлсэн байна. 

 

Тоттэнхэмийн бүрэлдэхүүнд ч тун өндөр хэмжээнд тоглож байгаа 23 настай залуу хамгаалагчийн хувьд Английн шигшээ багийн түүхэн дэх хамгийн залуу ахлагчдын тоонд багтаж байна. Дэлхийн II дайнаас хойш Английн шигшээг ахалсан бүх тоглогчдын насыг жагсаавал Эрик Дайер V байранд бичигдэх аж.  

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Muruuduhud mungu tuluhguii
2017-11-10
mongol:
angli delhiin avarga bolno
2017-11-10