2019 онд АНУ-ын уран гулгалтын шилдгүүд Дэтройтод цугларна
2017-11-10

 

АНУ-ын 2019 оны уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнийг Дэтройт хот зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ Дэтройт хотын “Little Caesers Arena” буюу бяцхан цезарууд ордонд болох юм байна. Энэ талаар нэгдсэн улсын уран гулгалтын холбооноос өнөөдөр зарлажээ. Товлосон цаг хугацааны тухайд 2019 оны нэгдүгээр сарын 19-27 хооронд болох аж.

 

Уг хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын уран гулгалтын холбооны  ерөнхийлөгч Сэм Аукшир “Холбооны зүгээс Нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээн 1994 оноос хойш Дэтройт хотод дахин ирж байгаад сэтгэл хангалуун байна. Мичиган, тэр дунаа Дэтройт бол өнгөрсөн болоод одоо ч гэсэн манай улсын олон шилдэг уран гулгалтын тамирчдыг гаргасан өлгий нутаг юм. Хотын төвийн шинэчилсэн зохион байгуулалт, шинэхэн баригдсан уг ордон зэрэг нь улсын өнцөг булан бүрээс ирсэн тамирчид, дасгалжуулагчид болон үзэгчдэд сэтгэл ханамжийг дээд зэргээр өгч, зохион байгуулалт сайхан болно гэдэгт итгэж байна. Манай улсын түүхэнд байгаагүй арга хэмжээнүүдийн нэг байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурьдлаа.

 

103 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнийг Дэтройт хот хамгийн сүүлд 1994 онд Жо Луйсын ордонд хүлээж авч байсан юм. Үүнээс гадна АНУ-ын уран гулгалтын шигшээ багийн цугларалтын бааз Дэтройт хотод дөрвөн ч удаа байгуулагдаж байжээ. Хамгийн сүүлд 2013 онд АНУ-ын уран гулгалтын шилдгүүд уг хотод цугларч байлаа.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин