МАН амлалтаа хэрэгжүүлэх үү, царцаах уу?
2017-11-10

Гэрэл зургийг MPA.mn

 

Сонгуулийн жилийн мөчлөг энэ оноор дуусгавар болж, эрх баригчид амлалтаа хэрэгжүүлэх аянд хүссэн, хүсээгүй шилжлээ.  Өнгөрсөн хугацаанд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, төсөв, санхүүгийн сахилга батыг тогтоон, чанд мөрдөж, эдийн засагтаа эерэг дохио авчирсан гэж эрх баригчид сонгогдсон тойрог, явсан газар  бүртээ тоть мэт давтаж байгаа. Гэсэн хэдий ч эдийн засагт гарсан эерэг дохиог мэдрээгүй иргэд ирэх жил, ирээдүйд  сайн үр дүн нь ирээсэй гэж ханцуйндаа залбирахаас цаашгүй. Ер нь аль ч парламентад эрх баригчид сайн нэртэй байдаггүй ч амлалтаа хэрэгжүүлэхгүй улстөржиж, албан тушаалын төлөө дотоодын дажин үүсгээд байгаа нь МАН-ын рейтэнгийг навс унагаад байгаа. Эдийн засаг сэргээгүй байхад эрх баригчдын Засаг нэг хөрвөөд байна. Намаа биш улсаа бодно гээд байсан тэр өдрүүдийн амлалт сонгуулийн ялалт, ялагдалтай нь зэрэгцээд салхинд хийчихсэн.

 

Гэхдээ ирэх жилүүд эрх баригч хүчин МАН-ын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хариуцлагатай үе.  Сөрөг хүчин АН-аас эхлээд эвсэл холбоод, олон нийт МАН-ын сонгуулийн амлалтыг шаардаад эхэлсэн. Багш, эмч нар цалингаа нэмэхийг шаардаж, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг бус нийтэд нь олгох шийдвэрээсээ эргэж буцаж байгаа нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулаад байна.  Гэхдээ энэ онд ч, ирэх жилүүдэд ч ОУВС-тай тохирсон гэрээний хүрээнд цалин нэмэх нь эрх баригчдад “хориотой”, басхүү  мөнгө байхгүй гэсэн тайлбарыг хийж, нэг удаагийн нөхөн олговор олохоор тусгасан. Энэ оны төсвийн тодотголд Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн нөхөн олговорт 55 тэрбум төгрөг тусгасныг Ерөнхийлөгч эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж хориг тавьсан хэдий ч парламент хүлээж аваагүй. Ямартай ч  ирэх хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор шийдвэрлэсэн, хүүхдүүд ямар цэцэрлэг, сургуулиа тасдан, эсэргүүцэл зарлахгүй гэдгийг эрх баригчид сайн мэдэж байгаа.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлж ачааллыг бууруулахаар зорьж багйаа юм билээ. Энэ зорилтын хүрээнд боловсролын салбарт нийт 236.9 тэрбум төсөвлөснийг сөрөг хүчин  “Эдийн засаг хүндрэлтэй үед эргэж өгөөжөө өгөхгүй. Энэ мөнгийг ажлын байр бий болох дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийг концессоор бариулж болно” хэмээн шүүмжилж байгаа юм.

 

 Ирэх онд “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Холбогдох хуулийн дагуу 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр, түүнчлэн  гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгох ба тэтгэмжийн хэмжээг хүүхдээ асарч байгаа эхэд сарын 50.0 мянган төгрөг буюу улиралд 150.0 мянган төгрөг, өрх толгойлсон эх/эцэгт улиралд 240.0 мянган төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байгаа. Мөн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх хүрээнд нийт 393.6 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд нийт 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.4 тэрбум төгрөг тус тус нэмж зарцуулна. Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор 56.2 тэрбум төгрөг төлөвлөсөн.  Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө хэрэгжүүлэх хүрээнд төсөвлөсөн дээрх асуудалд сөрөг хүчин эсрэг байр сууринаас хандаж,  ирэх оны төсвийг халамжийн төсөв боллоо гэж үзэж байгаа. Сөрөг хүчний зүгээс  төрийн албан хаагчдад урамшуулал олгох бус цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Тэгээд ч эдийн засагт гарсан эерэг үзүүлэлт нь эрх баригч хүчний сайных бус олон улсын зах зээлд уул уурхайн ашигт малтмалын үнэ өссөн нь манайд эергээр нөлөөлсөн. Харин өнөөдөр олсон орлогынхоо хэрээр зарцуулах бус өсгөх, үржүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчний зүгээс тавьж байна лээ.

 

Ирэх оны төсвийг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор баталдаг хуультай. Тиймээс өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэн батална.

 

Ямартай ч эрх баригчид амлалтаа намын тамгаас төрийн тамгатай цаасан дээр сийрүүлэн батална. Харин  энэ арга хэмжээнүүд ирэх жилүүдэд хэрэгжих үү, царцах уу гэдэг өөрсдөөс нь хамаарах асуудал. Тэгээд ч ирэх жилүүдийн өнгө эрх баригчдын хувь заяанд ч хамаарах болохоор эдийн засаг илүүтэй сэргэнэ гэж найдъя. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
найдвар алга:
ЭНЭ МАН ч луйварчдын бүлэглэлүүдийн нам болжээ. Найдвар алга.
2017-11-12
иргэн:
Энэ Засаг барьж байгаа нөхдүүдийг ОУВС-ийнхан ТӨР-ЗАСАГ-ЗАХИРГААНЫ үрэлгэн зардлаа бууруулаад ЭМЧ, БАГШ, СОЁЛ УРЛАГ мэтийн нийгмийн үйлчилгээний ажилтануудынхаа цалинг нэмж болно гэж хэлээд байгаа шүү дээ. ИЧИХГҮЙ ШАЛ ХУДЛАА ЯРИАД СУУХ ЮМ.
2017-11-11
ХА ХА ХА:
ОДОО ЧАДАЛГҮЙ БОЛСОН ГЭЧИХЭЭД З. ЭНХБОЛДОД ШАНТААЖЛУУЛЖ БАЙДАГ МӨН Ч АРЧААГҮЙ МАНГАРУУД ШҮҮ ХА ХА ХА
2017-11-11
МАН-ГАРУУД:
МУУ БҮХЭН БУСДЫН БУРУУ. МАН-ГАРУУДАД БУРУУ ЮМ НЭГ Ч БАЙХГҮЙ ХЭ ХЭ ХЭ. МАН-ГАРУУД ХУЛГАЙ, ХҮЧИН, АЛЛАГА, ДЭЭРЭМ БАС ХАМГИЙН САЙН ЧАДДАГ НЬ ХУДАЛ АМЛАХЫГ БОЛ ХАРИН ХЭНЭЭР Ч ЗААЛГАЛГҮЙ САЙН ХИЙЖ ЧАДДАГ ШҮҮ. БАС АЛБАН ТУШААЛЫН ХЭРҮҮЛИЙГ Ч ТЭР ХЭ ХЭ ХЭ
2017-11-11
Зочин:
2 -р еронхийлогч гэгдэх з.энхболдоос эхлээд нотлогдоогуй баримтаар шантаажлаад,у.тор хийгээд УИХ дарга хийж б.сан шигээ ааш араншин гаргаад ЗГ г ажилыг нь хийлгэхгуй гацаагаад байнаш дээ.ИХДарга байхдаа багш нарын цалинг нэмж,лецинцийн хэргуудээ шийдэж байхгуй яасан юм бэ.Одоо чадалгуй болчихоод юм болгонд оролцоод шантаажлаад б.даг чинь улс оронд гай болоод б.на
2017-11-10
ХА ХА ХА:
ОДОО ЧАДАЛГҮЙ БОЛСОН ГЭЧИХЭЭД З. ЭНХБОЛДОД ШАНТААЖЛУУЛЖ БАЙДАГ МӨН Ч АРЧААГҮЙ МАНГАРУУД ШҮҮ ХА ХА ХА
МАН-ГАРУУД:
МУУ БҮХЭН БУСДЫН БУРУУ. МАН-ГАРУУДАД БУРУУ ЮМ НЭГ Ч БАЙХГҮЙ ХЭ ХЭ ХЭ. МАН-ГАРУУД ХУЛГАЙ, ХҮЧИН, АЛЛАГА, ДЭЭРЭМ БАС ХАМГИЙН САЙН ЧАДДАГ НЬ ХУДАЛ АМЛАХЫГ БОЛ ХАРИН ХЭНЭЭР Ч ЗААЛГАЛГҮЙ САЙН ХИЙЖ ЧАДДАГ ШҮҮ. БАС АЛБАН ТУШААЛЫН ХЭРҮҮЛИЙГ Ч ТЭР ХЭ ХЭ ХЭ
Зочин:
ХӨЛДӨНӨ
2017-11-10