Хүнд жингийн сонгодог тулаан 2018 онд болж магадгүй
2017-11-10

 

Ирэх 2018 онд нэгэн сонирхолтой тулаан мэргэжлийн боксын рингэнд болж магадгүй байна. Энэ нь өнөө цагийн шилдгүүд гэгдэж байгаа Энтони Жошуа (Их Британи)-Деонтэй Уайлдер (АНУ) нарын өрөлдөөн байх өндөр магадлалтай байна. Энэ тухай өчигдөр Энтони Жошуагийн албан ёсны төлөөлөгч Эдди Хэрн мэдээлсэн бөгөөд Англи залуугийн талаас тулаан хийхэд ямар ч асуудалгүй гэжээ.

 

 Ердөө өнгөрсөн долоо хоногт Францын Карлос Такамыг буулган авч 2 холбооны аварга цолоо хамгаалсан Их Британи тулаанч Энтони Жошуа  20-0 гэсэн амжилттай болж, ялалтын цувралаа үргэлжлүүлсээр байгаа.Тэрбээр өдгөө WBA, IBF, IBO гэсэн 3 өөр холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа юм.

 

Харин Америк тулаанч Деонтэй Уайлдер өдгөө WBC холбооны аварга цолыг эзэмшиж байна. Мэргэжлийн замналдаа нийт 39 тулаан хийсэн Америк эр мөн л ялагдалын гашууныг амсаж үзээгүй нэгэн. Тэрбээр нийт 39 ялалтынхаа нэгээс бусдыг нь хүнд цохилтоор авч байсан түүхтэй. 32 настай Америк эр өнгөрөн долоо хоногт Канадын Бермейн Стивернийг 1-р үед хүнд цохилтоор буулган авсан юм.

 

Хэрвээ талууд тулаан хийхээр тохиролцож чадвал ирэх оны онцлох тулаан энэ болох нь гарцаагүй биз ээ.   

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин