Түүхий нүүрсний хэрэглээг хориглох боломжгүй
2017-11-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар С.Эрдэнэ гишүүний тавьсан асуулгад Засгийн газар хариулж байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт тавьж байна.


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:


-Английн аргаар явах хэрэгтэй. Зуухны хэрэглээг болиулах хэрэгтэй. Эхний удаад Улаанбаатарын А, Б хэсэгт янданг хориглох хэрэгтэй. Яндангүй болсон айлуудад эрчим хүчний хэрэглээг хөнгөлөх хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэд татвартай байх хэрэгтэй. 


Ерөнхий сайд У.Хүрэлсүх:


-Улаанбаатар хотын хамгийн хүндрэлтэй утааны асуудлыг хатуу хууль гаргаад хоригловол сөрөг үр дагавар магадлалтай. Утааны бүсэд байгаа айлуудын янданг хориглох нь асуудалтай. Улаанбаатар хотын утааг бууруулах хамгийн үр дүнтэй асуудал бол оронсууцжуулах, газ хэрэглэх. Гэр хорооллын цахилгаан шугам сүлжээний үнийг хөнгөлөх, зураг төсөл нь гарсан уурын зуухыг барих талаар төсөв нь шийдэгдсэн. Агаарын бохирдлын санг байгуулах асуудлаар хуулийн төсөл өргөн барихад бэлэн болсон. Агаарын бохирдлын төлбөрийг энэ сан руу оруулах хэрэгтэй. Дээр нь 20 орчим мянган айлыг 4 кВт-ын халаал тавих боломж нөхцөлийг судалж байна. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:


-Янданг хориглох хууль гаргавал хот дэмжинэ. Шилжилт хөдөлгөөний тухайд Дархан, Эрдэнэт хоёр хотдоо явуулах талаар яригдаж байгаа. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан. Энэ хуулиар нийслэлийн татварыг тусгасан байгаа. 


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:


-Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын айл өрхийн зуухнаас үүсч байна гэж байгаа. Хөрсний бохирдлын 80 хувийг дахиад гэр хорооллоос үүдэлтэй гэж байна. Өмнө нь орон сууцны зээл авсан 100 мянган иргэд банкны түрээсийн орон сууцанд байна. Цогц байдлаар нь харах ёстой. Зуух тараалаа, түлш солилоо болсонгүй. 


Ерөнхий сайд У.Хүрэлсүх:


-Агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулах зорилт тавьсан. Бодит байдал дээр 80 орчим хувиар бууруулах боломж байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах санд төлбөрийг шилжүүлэх хэрэгтэй. Цогцоор нь авч үзэх арга хэмжээ. Дараа дараагийн Засгийн газар ч агаарын бохирдолтой тэмцэхэд хөрөнгө санхүүгийн асуудал тулгамдаж байна. 100 мянган өрх галлагаатай зууханд амьдарч байна. Улаанбаатар хотыг барилгажуулах ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой төсөв оруулах хэрэгтэй. Гэвч хэлэлцүүлгийн явцад төсөв хасагддаг. Гэр хорооллыг аль болох цөөлөх, цогцоор нь шийдэх хэрэгтэй юм. 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:


-Улаанбаатар хотын нүүрсний хэрэглээг хориглох хэрэгтэй. Цаашдаа ч нүүрсний хэрэглээ эрчим хүчнээс хасагдах байх. Сэргээгдэх эрчим хүчийг дэлхий нийт сонгож байгаа. Сайжруулах түлшийг хэрэглээнд түлхүү нэвтрүүлэх хэрэгтэй байна. Төвлөрлийг сааруулах хэрэгтэй. 


Ерөнхий сайд У.Хүрэлсүх:


-Улаанбаатар хотын түүхий нүүрсний хэрэглээг хориглох боломж байхгүй, харин бууруулах чиглэлд ажиллана. Зарим айлууд нүүрсээ ч түлж чадахгүй, хог шатааж  амьдарч байгаа. Бололцоотой айлууд нь багануур, налайхын нүүрс төлж байгаа. Улаанбаатар хотод өдөртөө 1.5 сая иргэн амьдарч, орж гарч байгаа. Төвлөрлийг сааруулах хэрэгтэй гэдэгт санал нэг байна. Харамсалтай нь санхүүгийн асуудал дээр тулгамдаж байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
urdaj turiuleh geed muu helnee
2017-11-10
Зочин:
шаанийз гарц байхгүй хориглоод яахын
2017-11-10
Зочин:
Оюунхорол гүшүүн л ирээдүйгээ харсан юм хэллээ.
2017-11-10
Зочин:
шаанийз гарц байхгүй хориглоод яахын
mtytum:
Зайлуул ийм арчаагүй байх хэрэггүй ядуурлаас хамааралтай утаа 40, хотын удирдлагын арчаагүй байдлаас хамааралтай, төрийн утаа-60, энэ 60-ийг арилга болоо
2017-11-10
Зочин:
Хөдөө орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг хугацаагүй хориг тавьж зогсоох хэрэгтэй! Зөвшөөрөлгүй айлуудыг албадан нүүлгээч. Назгайраад байж болохгүй. Чангахан бай. Чадахгүй бол хогийн утаандаа хордоод амьдар!
2017-11-10
bold:
uur yugaa tulehiin
2017-11-10