Иракаас 400 гаруй хүнийг оршуулсан булш олджээ
2017-11-12

Иракийн армийнхан Хавижа хотоос холгүй томоохон хэмжээний булш олсон талаараа хэвлэлийнхэнд мэдээллээ.

 

 

“Уг булшинд ойролцоогоор 400 гаруй хүний цогцос бий” хэмээн Киркук мужийн захирагч Ракаи Саид мэдэгдсэн байна.

 

Захирагч хэвлэлийнхэнд “Энэхүү булшинд байгаа хүмүүсийн ихэнх нь энгийн иргэд байсан. мөн Иракийн хэт даврагч Халифатын вант улс бүлэглэлийн дайчид байсан. Тэд үхлийн ялаар шийтгүүлсэн хэмээн таамаглаж байна. Цогцоснуудын ихэнх нь толгой тус газраа буудуулж, амиа алдсан болохыг тогтоосон” гэж хэлжээ.

 

Мөн зарим цогцоснуудын эрхтнүүдийг авсан байсан гэнэ. Хавижа хот хоёр жилийн өмнө Исламын улсын хяналтад орж, саяхан армийнхан чөлөөлсөн билээ.

 

Хотын оршин суугчид дээрх булшийг олж, армийнханд анхлан мэдээлэл өгсөн хэмээн генерал Мортада аль-Луваиби мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин