Цаазын ял сонссон гэр бүлд нь туслахыг Си даргаас хүсчээ
2017-11-13

Хойд Солонгосын иргэн Ли гэгч БНХАУ-ын дарга Си Зиньпинээс тусламж хүссэн талаар "Синьхуа" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр Си Зиньпинтэй биечлэн уулзаж чадахгүй учир Бээжингийн тэргүүнд хандан видео бичлэг илгээсэн гэнэ.

 

Уг бичлэгт тусламж хүссэн эр Си даргаас Хятадад байгаа гэр бүлийг нь Хойд Солонгос руу албадан явуулахгүй байхыг хүсчээ. Тэрбээр “Бидэнд ганцхан удаа туслаач. Гэр бүлийг минь бүү үхэл рүү түлхээч. Эцэг хүний хувиар гуйж байна” гэж хэлжээ.

 

Хэрвээ тэд Хойд Солонгос руу буцвал бүх насаараа хоригдох улмаар цаазаар авах ялаар шийтгүүлэх эрсдэлтэй байгаа аж.

 

Тусламж хүссэн Ли өнгөрсөн 2015 онд Өмнөд Солонгос руу цагаачлан иржээ. Тэрбээр Си дарга болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг найрсаг зан гаргаж, Хятадад байгаа эхнэр, дөрвөн настай хүүг нь Сөүл хотноо авчрахыг хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ma:
Hoorhiidoo
2017-11-13
монгол хүн:
Си даргаа ганц тусалчихаарай
2017-11-13