Газар хөдлөлтөөр 129 хүн амиа алджээ
2017-11-13

Иран, Иракийн хил дээр энэ амралтын өдөр 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

 

 

“Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 129-д хүрсэн” талаар Ираны Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав.

 

Мөн бэртсэн хүмүүсийн тоо 500-ыг давсан аж. Ираны Керманша муж газар хөдлөлтийн улмаас их хэмжээний хохирол амссан юм. Сүүлийн үеийн мэдээгээр тус мужид цахилгаан болон цэвэр ус тасарсан гэнэ. Мөн олон тооны барилга байгууламж сүйрчээ.

 

Дээрх амиа алдагсдын ихэнх нь Керманша мужийн иргэн гэнэ.  Одоогоор газар хөдлөлтийн улмаас Ирак улсад хэдэн хүн амиа алдсан талаарх мэдээлэл нийтэд цацагдаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин