Улаанбаатар
Мэрия Кэри мэсийн аргаар илүүдэл жингээсээ салжээ
2017-11-13

Дуучин Мэрия Кэригийн биеийн жин энэ жилийн хувьд тогтворгүй байсан билээ. Тэгвэл тэрбээр илүүдэл жинтэйгээ тэмцэхийн тулд мэс ажилбар хийлгэсэн талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Кэри өөхөө соруулах мэс засал хийлгэхээс гадна ходоодоо эмчлүүлсэн талаар эх сурвалжууд уламжлав.

 

Тэрбээр мэс ажилбарын ачаар хүссэн жиндээ хүрсэн гэнэ. Уг мэс ажилбар энэ амралтын өдөр болсон байна.

 

Дуучин илүүдэл жингээсээ салсандаа “үнэхээр жаргалтай” байгаа хэмээн түүний менежер ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин