Мистер Бин 62 насандаа аав болно
2017-11-13

“Мистер Бин” киноны од, жүжигчин Роуэн Аткинсоны найз бүсгүй жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.


 


 

Өдгөө 33 настай Луис Форд ирэх оны эхээр амаржиж, анхны хүүхдээ өлгийдөн авах гэнэ.  Роуэн Аткинсон ийнхүү 62 насандаа дахин аав болох юм.

 

Хос өнгөрсөн 2015 оноос болзож эхэлсэн билээ.


 
Жүжигчин эр өнгөрсөн 2011 онд 30 жил ханилсан эхнэр Сунетрагаас салсан юм. Тэд Лули гэх охинтой.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин