Улаанбаатар
Багш нарыг турхирч байгаа хүн байна гэж бодоход хүргэлээ
2017-11-13

Багш нар өнөөдөр дахин хугацаагүй ажил хаялт зарласан. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Багш нар дахин ажил хаялт зарлалаа. Зөвшилцөл үр дүнд хүрээгүй байсан гэж ойлгож болох уу? Энэ ажил хаялт хуулийн хүрээнд явагдсан уу?

 

-Бид гурван талт зөвшилцлийн хүрээнд асуудлаа ярилцсан. Энэ тохиолдолд ажил хаялт үндэслэлгүй байгаа юм.  Хэлэлцээрийн хүрээнд 2018 оны улсын төсөвт багш нарын бодит орлогыг 50  хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжийг оруулж,  тавьсан шаардлагыг нь биелүүлсэн. Хамтарсан ажлын хэсэгтэй ойлголцолд хүрсэн. Гэтэл өнөөдөр юуны төлөө ажил хаяж байгаа нь ойлгомжгүй байдалд хүргэж байна. Тиймээс энэ удаагийн ажил хаялт хууль эрхзүйн үндэслэлгүй.  Өнөөдөр 30 хүүхэдтэй цэцэрлэгийн анги байлаа гэхэд багш ажил хаясан гээд өрөөндөө сууж байх нэг асуудал. Цаана нь 30 гэр бүл хэнд  хүүхдээ харуулах вэ, хаана аваачих вэ гээд асуудал үүсч байна.  Хамтарсан ажлын хэсэгтэй хэлэлцээд үр дүнд хүрсэн.

 

Манай багш нар нийгмийн сэхээтнүүд. Хамгийн хүнд хэцүү мэдээллийг хүлээн авч  иргэдэд ойлгуулдаг хүмүүс.  ОУВС ямар шаардлага тавьсан, улс орны нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа билээ гэдгийг ойлгох сэхээтний арми маань ийм байдал гаргаж байгаад хувь хүний хувьд харамсаж байна.  Энэ хэмжээнд хүргэхгүй юмсан гэж манай яамны аппарат амралтын өдрүүдэд ажлын хэсэгтэй уулзаад,  “битгий ажилд хаялтад оролцоорой, эрхзүйн хувьд хууль бус” гэж  ойлгуулсан. Гэтэл өнөөдөр ямар нэг байдлаар, улс  төрийн захиалга ч гэдэг юм уу, ард нь турхирч байгаа хүн байна гэж бодоход хүргэлээ.

 

-Ажил хаялтыг зохион байгуулагчтай уулзсан уу?

 

-Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Батзоригоос эхлээд Нарантуяа, Сарангэрэл, Оюунчимэг гэсэн төлөөлөлтэй нь бид байнга уулзаж байгаа. Тэд ч бас хоорондоо эв түнжингүй, ойлголцолгүй байна. “Та нар багш нарын түр хорооныхныг эхэлж авч уулзаад биднийг хоёрдугаарт уулзлаа”  гэж байна. Хэн байсан ч би төрийн сайдын хувьд авч уулзана.  Нэгдүгээрт, хоёрдугаарт гэж байхгүй. Өөрсдөө дотроо ойлголцоогүй, хагаралдаантай байна гэж би харж байна.

 

-Уулзалтын үр дүн ямар байсан бэ?

-“Та бүхэнд баярлалаа, бидэнтэй өмнө нь ингэж уулзаж байгаагүй. Та 21 хоног бидэнтэй тулж уулзаж, асуудлыг ойлгож ажиллалаа, баярлаж байна” гэдэг. Тэгээд өнөөдөр яагаад ингэж ажил хаяж байгааг нь ойлгохгүй байна.

 

-Өнөөдөр уулзсан уу?

-Үдээс хойш ирж уулзана гэсэн. Сая 10.00 цагт төлөөлөл нь яаман дээр ирж уулзаад хоёр цаг шахуу ярилцлаа. Одоо дахин түр хорооныхонтойгоо очиж уулзаад мэдэгдэл авчирч өгнө гэнэ. Хэрвээ мэдэгдлийг нь хүлээн зөвшөөрвөл ажил хаялтаа зогсооно гэсэн.

 

-Ямар мэдэгдэл өгөх вэ?

 

-Ямар мэдэгдэл өгөхийг мэдэхгүй байна.

 

-Ирэх оны төсвийн хууль батлагдах шатанд орлоо. Төсвийн хуульд багш нарын цалинтай холбоотой асуудлыг тусгах боломжтой юу?

 

-2018 оны төсөвт хүндрэл учруулахгүй, батлагдах мөнгөний хүрээнд шийдээд явахаар бид ажиллаж байгаа.  Анги даасан, дэвтэр зассан, дугуйлан секц хичээлүүлсэн, улс, орон нутгийн олимпиадад сурагчаа бэлтгэсэн. Ажлаа таслахгүй, чөлөө авахгүй, өдөр тутам ажлын ачааллаа аваад ажилласан бол 45 хүртэл хувиар олгогддог урамшууллыг сар болгон өгөх боломжтой.

 

-Ажил хаясан багш нарт хариуцлага хүлээлгэх үү?

 

-Ажил хаялтад хэдэн хүн оролцов, хуулийнхаа хүрээнд байна уу, үгүй юу гэдэг дээр яамнаас дотоод аудит, мониторинг хийгээд дүгнэлт гаргана. Тэр үед дүнг танилцуулъя.

 

-Багш нарын урамшууллыг нэмэгдүүлж байгаатай зэрэгцээд ур чадварын шалгуур тавьж байна уу?  Хавар төгсөх ангийн шалгалт авахад сурагчид ангиараа унаж байна. 

 

-Багш нарын цалинг нэмэх шаардлагатай зэрэгцээд  эцэг, эхчүүд “Багш нар хэр зэрэг ажлаа чанартай хийж байгаа вэ. Мэргэжлийн өндөр ур чадварын хүрээнд хичээл зааж чадаж байгаа юу.  Ажил хаяна, цалингаа нэмүүлнэ гэж яриад байна.  Манай хүүхдийн сурлагын чанар дээшилсэн үү” гэдэг дээр анхаараарай гэж асуудал хөндсөөр ирсэн. Цаашдаа бид энэ ажлыг хийхдээ урамшууллыг ажлын үр дүнтэй нь холбоно. Ядаж л хичээлээ тасалдаггүй, сурагчдаа ёс зүйн болоод бусад дарамт гаргадаггүй байх шаардлага тавина.

 

Яагаад хүүхэд алга болов. Багш үүрэгтэй юу, эцэг эх үүрэгтэй юу. Энэ асуудлыг тойрч шаардлага тавьж ажиллая гэж зорьж байна.

 

-Багш нарын ажил хаялттай зэрэгцээд хүүхдийн сурах эрх зөрчигдсөөр ирлээ. Эцэг, эхчүүдээс  гомдол гаргаж байна уу?

 

-Маш олон гомдол ирүүлсэн. Эцэг, эхчүүд өнөөдөр бас хэвлэлд хандаж байгаа гэж сонслоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mash zuv sanaa bn. Bagsh nariin ajliin ur dung hargalzaj tsalingiin uramshuulal uguh ni zuv. Uneheer chadvargui, huuhded zaasan umgui bagsh nar mash ih baidag. Tiim humuurt tsalin nemeed ur dungui shuu dee
2017-11-14
БОЛОВСРОЛЫН САЙДАД:
ИШШШ... ЦОГЗОЛМАА МИНЬ ДЭЭ... ОЙЛГООЧ ,УХААРЧААЧ. ЧИНИЙ ТЭНЭГЛЭЛ , ААШ АВИР ЧИНЬ БАГШ НАРЫН ТЭМЦЛИЙГ ӨДӨӨГӨӨД , ТЭМЦЭХЭЭС ӨӨР ГАРЦГҮЙ БОЛГООД БАЙНА. ОЙЛГООЧ.
2017-11-14
хар:
Багабанди даргын үед хэсэг нөхдүүд төсвийн мөнгөөр энэтхэгийн таж махал үзэж яваад тэр дотор ариун газар модны ард шээж байгаад гаднй жуулчин зургийг нь авахад уурлаж цамнаж байсан гэдэг ер нь нахалны тэнэг авгай юм шиг.
2017-11-14
saruul:
Tur zasag busaf salbaraas iluu harj uzeed buult hiij tusuvt zardal mungiig ni suulgaad bhd ajil hayah yum bol etseg ehchuud ur huuhdiinhee surch bolovsroh erhiig hamgaalj jagsahaar yadag yum. Bidnii ur huuhdiin surah suraltsah , devjih tsag muchuus dahiad humslah yum bol demii shu
2017-11-14
Saruul:
Bagsh nar undur tsalintai shde. Chadvartai bagsh nar hovordson. Mundag bagsh nar ni huuhdee beltgeed uraldaan temtseend amjilt gargaad yavj bgaa. Bagsh nariin niitleg turh ni chanartai chanargui hicheelee bi zaah gsnee zaalaa oilgoogui bol hohi ni gd es toogood orhidog yavdal. etseg ehchuud ni bagshid hahuuli ugvul huuhded ni anhaardag. Iim l bolson shu dee. Dund surguuli tugsugchduus dundaj bolon dundjaas dooguur surlagatai huuhed bagsh boldog bolson. 4 jil hicheegeed2 tednees ni hed ni saijrah ve gdg l sonin
2017-11-14
Зочин:
Ж.Мөнхбат гэж орк хийж байгаа ажил
2017-11-13
Иргэн:
Дээдүүл нь суудлаа олохгүй хэрэлдээд байхад доод багш нар эрхийэхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Энэ сайд өөрчлөлтийн өөрөөсөө эхэл. Долигонуур бөөрөнхий чалчаа авгай. Хүний кнот дарж тэнэгтэж байснаа мартаа юу
2017-11-13
Зочин:
Эрхзуйн ундэслэл гэдгээ ч мэдэхгуйм байж. Хууль гэдэг угийг эрхзуй гэдэг угтэй хоршоо хэрэглэдэг гэж боддог юм байх даа. Харахаас МАНгар авгай. МАН-ынхаан жаахан боловсроочэээ!
2017-11-13
Зочин:
Emegtei xyneer said xiilgexeer ingeed xov jiveer ajilaa yavuuldag baixgyi yu
2017-11-13
Зочин:
Тэнэгтээ бүх хагарал замбараагүй байдлыг сайд та өөрөө хийсэн
2017-11-13
Зочин:
500.600мянгаар яаж амьдардаг яаж болгодог гэдгийг мэдэж л баймаар юм Өрнөөс өрний хооронд л байгаа..
2017-11-13
zochin:
Ganbaatar Enxbayar 2 baugaa
2017-11-13
mgl:
зөв зөв цалингаа нэмүүл... улс төрч болоод улсын мөнгийг идэж ууж.. гударч цуслаж болдог.... ажиллаж байгаа хүн цалингаа нэмүүлж болохгүй гэж..... эцсээ хүртэл үз..
2017-11-13
зочин:
хүүхдүүдийг хохироогоод дараа нь тасалсанхичээл нөхөх нэрээр нөгөө хэдэн жоохныг илүү цаг суулгах бас хэт их гэрийн даалгавараар дарах гэх мэт хүүхдийг л зовооно шүү дэ.
2017-11-13
зочин:
боломжоороо төр засаг буулт хийгээд маш олон асуудал шийдсэн гэж ойлголоо. Жишээ нь сургуулийн төсвийн хэмнэлт, мөн өөрөө олох орлого заалаа түрээслэх гэх мэт зэргийг багш нарын цалин урамшуулалд зарцуулахыг нэгж бүрт нь зөвшөөрсөн мөн улсын төсөвт НДШ, татварын дарамт учруулахгүйгээр урамшуулал хэлбэрээр мөнгө өгөх гэх мэт олон зүйл шийдсэн байхад багш нар байж ойлгохгүй хачин юм биш үү. Бас хүүхэд улирал бүр хэд хоног амардаг билээ, мөн зун 2,3 сар амрахад цалинг бүрэн олгодог гэх мэт бусад салбараас давуу эрхтэй. Эмч нар бол хүний амь хариуцна. Багш юу хариуцаж байгаа юм бэ муу сурахад багш хариуцлага хүлээдэггүй биздээ. Хүүхдүүд элсэлтийн шалгалтанд олноороо угаж байхад хэн хариуцлага хүлээдэг юм бэ. Багш нараа нааш цаашаа бас бодолтой байл да.
2017-11-13
Багш нараа Одоо боль:
Багш нар улс төржихөө боль. Хэтэрлээ одоо болно. Эхэнд нь дэмжиж байсан Багш нар хэнээтэй шуналтай улстөрчдийн турхираанд орох шаардлагагүй нэмнэ. Үе шаттай нэмнэ гж хэлсэн шүү дээ.
2017-11-13
зочин:
Сайдаар үндсэн ажлыг нь хийлгэмээр байх юм.ШУА, ЕБС-г хариуцсан байгууллагууд нь л ажлаа хийнэ биздээ. Ялангуяа МҮЭХ золиос болж байгаа багш нарынхаа учрыг олж чадахгүй байгаа захирлуудыг бүгдийг нь солих хэрэгтэй.ШУА - ын хүрээлэнгүүдийг татан буулгах угаасаа утгагүй байгууллагууд, төрийнх ч биш олон нийтийн статустай.
2017-11-13
МАТАР:
ЭНЭ НЭГ МАТРЫН АВГАЙ ЕР НЬ ЮУ ВЭ. ЧИ НЭГ ИХ ЭНЭ ОЛОН МЯНГАН ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ШИЙДЭЭД БАЙГАА ЮМ УУ ХААШАА ЮМ. ХУДЛАА БҮЛТЭРЧ УЛС ТӨРЖИХӨӨ БОЛЬ. ЧИ ТИЙМ Л МУНДАГ БОЛОВСРОЛЫН САЛБАР МЭДДЭГ ЮМ БОЛ ӨӨРӨӨР ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЭЧ. ЧИНИЙ ҮЙЛДЭЛ БОЛГОН УРАН ДОНГОДДОГ ХӨХӨӨ ШИГ, ХӨХӨӨНИЙ АМ ТҮРҮҮЛЖ ХӨЛДДӨГ ШИГ ХУДЛАА ЦЭЦЭРХЭЖ ДОНГОДОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ. НААДАХ ЧИНЬ 2000 ОНД ОНИГОО БОЛООД ДУУССАН. ЧИ ҮНЭХЭЭР Л САНАА ЗОВЖ БАЙГАА БОЛ НААД БАГШ НАРЫНХАА ГЭР ОРОНД ХОНОЖ ҮЗ, ӨГЛӨӨ НЬ ХАМТ АЖИЛД НЬ ОЧООД ҮЗ. ТЭГЧИХЭЭД НААД ТЭНЭГ ЛОУЗНГАА ХЭЛ. УГААСАА Л ЧИ ИЙМ МАТАР БАЙСАН. МАТРААРААРАА Л ҮЛДЭНЭ. ЧАМД ГОЁ ҮГ ХЭРЭГГҮЙ. ДОРОМЖИЛСОН ГЭЖ БҮҮ ЭМЗЭГЛЭ. ЧИ ОЛОН МЯНГАН БАГШИЙГ МАТРААС ДОР ДОРОМЖИЛСОН ШҮҮ... ЧИНИЙ ШИЙДДЭГ ЮМ ГЭЖ ӨЧҮҮХЭН Ч ҮГҮЙ. БҮГД ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ. ҮНЭХЭЭР ЧИ СЭТГЭЛ ЗҮРХ ГАРГААД ЯВНА ГЭЖ БАЙГАА БОЛ ӨӨР АРГА ЗАМ ГАРГА Л ДАА. БУСДААС СОНСОЖ ДОНГОДОХ БИШ ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛ. ЧАМАЙГ ОЛОН ЮМАН ДЭЭР ХАРСАН. ДЭЭРДСЭН ЮМ АЛГА.
2017-11-13
Иргэн:
Энэ чинь ойлгомжтой шүү дээ. Улс орныг самрах даалгавар, зорилготой АН турхирч байгаа. Өнгөрсөн 4 жилд амьдрал үүнээс хүнд, төр засаг санхүүгийн боломжтой байсан. Гэвч ийм хөдөлгөөн гаралгүйгээр АН-ынханд идүүлчихсан. АН улс орноо багш эмч нараа одоогийнх шиг боддог байсан бол цалинг нэмчих бололцоо байсан. МАН-ынхан олигтой сөрөг хүчин байсан бол өнөөдрийнх шиг турхирч ажил хаяуулсан бол АН-ынхны идсэн их мөнгөнөөс хагасыг нь ч гэсэн цалингийн нэмэлтэд зарцуулах боломж байсан. Өнөөдөр цалин нэмэх юм бол улс орноороо сүйрнэ гэдгийг сэхээрэх ухамсаргүй багш нар байгаад харамсаж байна.
2017-11-13
Зочин:
Zugeer huviar nemeed uguuch.balai tetgemj ugj baihaar.
2017-11-13
зочин:
сайд аа..асуудлаа хар...буруутан хайж байгаа бол та өөрөө байх..асуудал гарангуут шийдэж чадахгүй бол сайдаа өг.чадах нь очиг..
2017-11-13
zochin:
bagsh nar ch gaigui EMCH nar yamar bdald ajillaj bna ta buhen bugd medej baigaa
2017-11-13
Зочин:
Khurelsukhee ene balai avgaigaa ogtsruulahgui bol bid ogtsruulna shuu
2017-11-13
Зочин:
Багш нар vхэр гэж хэлсэн Цогзолмаа авгай чадахгvй байгаа наад ажлаа хийхээ больчихоочээ
2017-11-13
Зочин:
Цогзолмаа квгай чадахгvй юм чинь огцор огцор!
2017-11-13
Bagsh yalgadas:
Ajil xayaltad oroltsoxgyi bol ajilaas ni xalna gej bna genee,turxiragchid bolieoo,bi bagsh minii avdag 500000 tygreg bolj bna gej boddog shyy,tegeed ch ex oronch baimaar bna,shunalaasaa tatgalziyaa BAGSHINTSARUUDAA,suragchidaasaa ichij yxlee,bi ajil xayamaargyi bna,
2017-11-13
Зочин:
Umduu AL ruugaa chihej umssun eirgiig ni taviachee ene avgaigiin. Xaxa xa. Umd ni ter chigeeree doodoh ruu ni orchihson bsan sh dee. Aimaar tom altai avgai bna lee
2017-11-13
Зочин:
Энэ Төр засаг ард иргэдээ үндсэн хуулинд заасан ажил мэргэжил нас хүйс, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж болохгүйэрхийг зөрчиж байгаад дургүйцлээ илэрхийлж байна зөв шдээ. Хажууд ажил хийж байгаа Шүүгч прокурорууд багш нарын сарын цалингаар шинэ жил тэмдэглээд байхаар чинь хүн л юм болсон хойно юм бодно биздээ. Энэ багш нарын цалинг өндөр байлга тэгээд эцэг эхчүүд нийгэмд хүмүүс хүүхдээ багш болгох гэж тэмүүдэг байх ёстой ингэж байж улс ирээдэүйд хөгжинө.
2017-11-13
Bagsh:
Bagsh nar teneg humuus gej bodood bna uu ter 216.0 tigrugiin nemegdliig chin abch bgaa. 300g 2 hubaaj ugnu gej bna ugaasaa 600.0 tugiin tsalintai hun 40hubiin nemegdel anch bgaa tiuniig shinerr olgoh gej bgaa ym shig yriad bhii ymar teneg abgai be
2017-11-13
Zochin:
Ene said abgai ch bodlogo bhgui bolobsrol nimgen negen bololtoi uur olon arga zam bna tuunees haij oloh heregtei ohtsorbol taarna
2017-11-13