Монгол сурагчид ОУ-ын олимпиадаас медаль хүртлээ
2017-11-13

 

Филиппин Улсын Давао хотноо энэ сарын 8-12-нд болсон олон улсын математикийн олимпиадад Монгол Улсаас найман сурагч оролцож, бүгд шагнал хүртлээ.


20 гаруй улс оролцсон тус олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн IV сургуулийн V ангийн сурагч Э.Энхжин, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн IV ангийн сурагч Ч.Чингүн, Дорноговь аймгийн Замын-Yүд сумын “Үлэмжтэнгэр” сургуулийн VI ангийн сурагч О.Энхзул, Э.Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртжээ.

Мөн “Соёмбо” бага сургуулийн VI ангийн сурагч Г.Нармандах, Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн VI ангийн сурагч П.Даваа-Эрдэнэ, Баянхонгор аймгийн “Номуун далай” цогцолбор сургуулийн V ангийн сурагч Ө.Оджаргал, Баянхонгор аймгийн “Соого Сeйкeо” дунд сургуулийн VI ангийн сурагч Г.Бат-Итгэл нар тусгай шагнал хүртжээ.


Манай улсын сурагчид хоёр баг болж оролцсон бөгөөд хоёул "Хүрэл цом", хүрэл мeдаль хүртсэн байна.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene hoorhon hyyhdyydiig tom bolohoor ni bitgii teneg amerik ruu yavuulchihaarai daa, nernees zaashgui tend um surna gej baihgui, mongoliinhoo ih surguuli, oros geed delhiin ornuudaas ih ynelj irj baigaag anhaar
2017-11-13