Надал дэлхийн чансааг тэргүүллээ
2017-11-13

 

Өчигдөр О2 талбайд АТП-ийн дэлхийн цувралын шигшээгийн үеэр Испаний теннисчин Рафаэл Надал АТП-ийн гаргасан дэлхийн чансааг тэргүүлэгчийн шагналаа гардан авлаа.  Өдгөө 31 настай Испани эрийн хувьд 8 сарын 31-нд Британий теннисчин Энди Мюррейг гүйцэж дэлхийн чансааг тэргүүлж эхэлснээсээ хойш уг байраа алдалгүй ийнхүү баталгаажуулж чадлаа. Тэрбээр ингэснээр дөрөв дэх удаагаа уг шагналыг гардан авч байгаа нь энэ юм.

 

Өмнө нь 2008, 2010, 2013 онуудад дэлхийн чансааг тэргүүлж байсан Надал энэ улиралд 6 тэмцээнд түрүүлсэн юм. Энэ зургаагаас хоёр нь их дуулгын тэмцээн байсан нь онцлууштай. Тодруулбал тэрбээр Францын нээлттэй тэмцээн болон, Нэгдсэн Улсын тэмцээн түрүүлсэн. Мөн АТП-ийн мастерууд цувралуудаас хоёрт нь аваргын цом өргөсөн билээ.

 

Мөн тэрбээр дэлхийн чансааг хамгийн ахмад насандаа тэргүүлсэн тамирчин болж энэ жилийг үдэж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин