Гимнастикын ДАШТ-д хоёр хөршийн тамирчид тэргүүллээ
2017-11-13

 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Болгарын нийслэл Софи хотод 32 дахь удаагийн трамплейний гимнастикийн ДАШТ болж өнгөрлөө. Уг тэмцээнд БНХАУ-ын баг тамирчид боломжит 14 алтан медалиас долоог нь хүртэж үнэмлэхүй амжилт гаргасан байна. Тэд үүнээсээ гадна нэг мөнгө, нэг хүрэл медалийг мөн хүртжээ.

 

Харин медалийн чанар болон тоогоор ОХУ-ын тамирчид удааллаа. Тэд 3 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Харин тэдний араас 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар Беларусын баг тамирчид орсон юм.

 

Уг тэмцээн өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт эхэлсэн бөгөөд 34 орны 290 гаруй тамирчид өрсөлдсөн байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин