Багш нарын ажил хаялт маргаашнаас зогсоно
2017-11-13

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс хойш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

 

Шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллахаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ.

 

Уулзалтаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрч, БСШУСЯ болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээр маргааш үргэлжлэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bagsh nar yugaaraa ontsgui yum be.
2017-11-14
Зочин:
Тэр цалингаа 1600000 төгрөг болгох гээд зүтгээд байгаа авгайг халах хэрэгтэй.Тэрэнтэй тэрэнгүй монголын боловсрол явах замаараа явж л таарна
2017-11-14
Зочин:
Davarsan tumnuud mongold gantshan ed nar ajil hiij baigaa yum uu.hiij chadahgui bol buged garaad zailtsgaa.
2017-11-14
иргэн:
Дахиад хэд хоног ажил хаяад цалингаа ард түмэндээ хандивласан нь дээр байсан юм.
2017-11-13
Зочин:
Муриулчихав
2017-11-13