Түүхэн амжилтын 50 жилийн ой тохиож байна
2017-11-14

Одоогоос 50 жилийн тэртээ буюу 1967 оны 11-р сарын 14-ний өдөр Монголын Спортын түүхэнд тодоор бичигдэх нэгэн амжилт тогтоогджээ. Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон Чөлөөт бөхийн ДАШТ-нд манай улсын тамирчид зодоглосон бөгөөд Үндэсний бөхийн агуу аваргуудын нэг Ж.Мөнхбат уг тэмцээнээс хүрэл медаль хүртсэн аж.

 

Энэхүү медаль нь Монгол Улсын тамирчдын ДАШТ-ээс авсан анхны медаль байсан бөгөөд өнөөдөр уг түүхэн амжилтын 50 жилийн ой тохиож байна.

 

Өдгөө 76 настай МУ-ын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат тухайн үед 26 настай байсан бөгөөд ДАШТ-ий -87 кг жинд зодоглож хүрэл медалийн тавцанд гарчээ. Энэ жинд ЗХУ-ын алдарт бөх Олимп, Дэлхийн аварга Борис Гуревич түрүүлж байсан бол Румыны бөх Франциск Балла мөнгөн медалийг хүртсэн аж.

 

Алдарт аварга Ж.Мөнхбат дараа жил нь Мехикогийн Олимпийн наадамд зодоглож мөнгөн медаль хүртсэн түүхтэй билээ.   

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
zoshin:
Anhnii delhiin medaltan..Anhnii olimpiin medaltai....AGUU AGUU
2017-11-19
zochin:
Turj uheh gej baigaa yamaa shig turanhai baijee. Manai odoogiin sumiin zaanuud bol neg tulheed ungachihmaar taaruuhan bukchuud baijdee. Hool muutai ih ulsdug baisan baihaadaa.
2017-11-14
zochin:
saikhan baij ee Avargadaa sain saikhniig husie
2017-11-14