Улаанбаатар
Одон орон, геофизикийн хүрээлэнтэй танилцах боломж
2017-11-14

“Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 10.00-16.00 цагт болно. Өдөрлөгийн үеэр Энэ танхимд Монгол Улс, ЗХУ-ын баатар Монгол Улсын Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, бэлтгэл хийж байхдаа өмсөж байсан хувцас хэрэглэл, сансрын хоол хүнс, марк, хөлгийн загварууд, дуран, ном, сонин, сэтгүүл зэргийг дэлгэх аж. 

 

 

Мөн Астропарк (Сансар Од Эрхсийн ордон)-той танилцаж, орчлон ертөнцийн үүсэл хөгжлийн тухай шинжлэх ухаан танин мэдэхүйн хялбаршуулсан баримтат киног үзүүлэх аж.

 

Хөтөлбөр:


10:00-10:20 цагт: Нээлтийн үйл ажиллагаа /Астропарк,Танхим-101/

 

10:00-16:00 цагт: Астропарк (Сансар Од Эрхсийн ордон) – ийн үйл ажиллагаатай танилцах.
Энэ танхимд Монгол Улс, ЗХУ-ын баатар Монгол Улсын Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, бэлтгэл хийж байхдаа өмсөж байсан хувцас хэрэглэл, сансрын хоол хүнс, марк, хөлгийн загварууд, дуран, ном, сонин, сэтгүүл зэргийг үзэж сонирхоно.

 

11:10-16:00 цагт: Од эрхэс танхимаар зочлох /Астропарк танхим/ Орчлон ертөнцийн үүсэл хөгжлийн тухай шинжлэх ухаан танин мэдэхүйн хялбаршуулсан баримтат кино.

 

11:10-16:00 цагт:  Од эрхэс танхимаар зочлох. “Минолта MS-8” планетарийн тусгай багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хагас бөмбөрцгөн дэлгэц дээр одот тэнгэрээр аялан одод ба ордууд, сүүн зам бусад тэнгэрийн эрхсүүдийн дүрс, тэдгээрийн гэрэлтэлт, одот тэнгэрийн хоногийн эргэлт, дэлхий яагаад өдөр шөнө солигддог тухай, нарны аймгийн бусад гаригууд, сүүлт од, бага гаригуудын тухай мэдлэгийг олж авна.

 

11:40-15:00 цагт: Газар хөдлөлийн үндэсний мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцах.

 

10:00-16:00 цагт: Газар хөдлөл судлалын багаж төхөөрөмжтэй танилцах. /Астропарк Танхим-203/

Shuud.mn
Сонин хачин