Газар хөдлөлтөөр 400 гаруй хүн амиа алджээ
2017-11-14

Ирак, Ираны хилийн ойролцоо орших Иракийн Халабжа хотноо энэ амралтын өдөр 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

 

 

Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар хоёр улсад 400 гаруй хүн амиа алдаж, 700 гаруй хүн бэртсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав. “Иракийн нийслэл Багдад хотоос хойд зүгт 350 км зайд газар хөдлөлтийн голомт байсан” талаар АНУ-ын Геологи судалгаанаас төвөөс мэдээлэв.

 

Мөн Иракт олон хүн сураггүй болсон учир амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй байгаа гэнэ. Ирактай хиллэх Ираны зарим мужид цахилгаан болон цэвэр ус тасарсан бөгөөд тус улсын эрх баригчид олон улсаас яаралтай тусламж хүсчээ.

 

“Иракийн зүүн бүсэд мөн цахилгаан тасарсан” талаар Иракийн Сулаимания мужийн захирагч Омар Ахмад мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин