Багш нар Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн тохиролцоонд эргэлзэж байна
2017-11-14

Багш нар цалингаа 50 хувиар нэмүүлэх шаардлага тавьж, өчигдөр ажил хаясан. Харин Засгийн газар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой зөвшилцсөнөөр өнөөдрөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 

 

 

Засгийн газар болон үйлдвэрчний эвлэлийн энэ тохиролцоонд Багшийн цалин нэмүүлэх түр хороо тун болгоомжтой хандаж буй бололтой. Тус хорооноос ажил хаялтыг зогсоосон нь 2018 оноос багшийн цалинг 50 хувиар нэмэх байр сууринд Засгийн газар болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо санал нэгдсэн гэж үзэж буй аж. Тиймээс энэ тохиролцоог дарга нар бус Монголын бүх багш нар баталгаажуулах ёстой гэжээ. Харин багш нарыг "хуурвал" тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо түр хорооноос мэдэгдлээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нийт багш нараар баталгаажуулна ч гэх шиг. Боловсролын салбарт зөв ойлгодог хүн л баймаар даа.... Одоо та нарын өмнөөс ичиж үхлээ хөөе.
2017-11-14
иргэн:
Онигооны эзэд минь одоо больцгоо. Авилгачдад та нарт өгөх мөнгө байхгүй.
2017-11-14
Зочин:
Одоо эргэлзээд яах вэ цаадуул чинь та нарыг дөнгөчихлөө
2017-11-14
Зочин:
Odoo ter Tsogzolmaa awgaig ogtsruul .Tet yabch bagsh ta nariig khamgaalakh khvn bish baina shvv
2017-11-14