Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг явагдаж байна
2017-11-14

 Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар нийт бие бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулж байна.Урьдчилан сэргийлэх үзлэгийг ОБЕГ-ын харъяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх “Жаргалант” сувилалын эмч нар хийж байна.Үзлэгээр албан хаагчдын зүрхний цахилгаан бичлэг, эхо, биеийн жингийн индекс тодорхойлох юм.Албан хаагчдыг өвчнөөс  урьдчилан сэргийлж, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор хийж байгаа үзлэг дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдыг хамруулж 2017 оны 11 сарын 27 хүртэл үргэлжилнэ. Мөн нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд 40,45,50,55 насны албан хаагчид урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд Интермед эмнэлэгт хамрагдах юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://nobg.ub.gov.mn

Shuud.mn
Сонин хачин