Армийнхан Роханжи үндэстэнг хямралын буруутан гэв
2017-11-14

Мьянмарын армийнхан өнгөрсөн наймдугаар сарын 25-нд тус улсын шашны цөөнх гэгдэх Роханжи үндэстнүүдийн амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулах болсон билээ. Уг цэргийн ажиллагааны үеэр 200 гаруй хүн амиа алдаж, хагас сая роханжи хөрш Бангладеш улс руу дүрвээд байна.

 

 

Бангладеш улс цөөн тооны роханжичуудыг хүлээн авсан ч өнөөг хүртэл олон мянган хүн хоёр улсын хил дээр хүндхэн нөхцөлд амьдарсаар буй юм. Роханжи үндэстний явуулж буй цэргийн ажиллагаанаас болж Мьянмарын эрх баригчдыг олон улс шүүмжилж, НҮБ тус улсын эсрэг эдийн засгийн хорих тавихаа сануулсан.

 

Тэгвэл Мьянмарын армийнхан Ражин мужид явуулсан цэргийн ажиллагааныхаа талаарх тайланг олон нийтэд танилцуулав. “Мьянмарт үүсээд буй хямралын буруутан армийнхан бус Роханжи үндэстэн” хэмээн армийнхан мэдэгдлээ. Эмнести Интернэшнл “Аргаа ядсан тайлбар” гэсэн бол “ВВС” агентлаг “Угсаатныг цэвэрлэх сурах бичгийн жишээ” хэмээн мэдээлжээ.

 

“Армийнхны тайлан дэндүү зөрчилтэй байна” хэмээн НҮБ мэдээлэв.

 

Армийнхан цэргийн ажиллагаа нэрийн дор Ражин мужийн бүх байшинг шатааж, иргэдийг нь тонон дээрэмдэж, охид, бүсгүйчүүдийг нь хүчирхийлж, залуусыг нь хөнөөсөн хэмээн буруутгагдаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene delgertsetseg gegch yumtai zuv bichih michih talaar yariad ch hereggui....
2017-11-15
Зочин:
Rohanji bish Rohingya yum bishuu?
2017-11-14