Төрийн эргэлт хийхэд бэлэн гэдгээ Ерөнхийлөгчдөө анхааруулав
2017-11-14

Зимбабвегийн армийн командлагч, генерал Константино Чивенга өчигдөр Ерөнхийлөгч Роберт Мугабэд хандан мэдэгдэл хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Зимбабвегийн армийн командлагч, генерал Константино Чивенга

 

Уг хэвлэлийн хуралд түүнээс гадна цэргийн дээд албан тушаалтан болох 90 хүн оролцсон байна.

 

Генерал “Эрхэм Ерөнхийлөгч нэн даруй эрх баригч нам доторх цэвэрлэгээгээ зогсоохгүй бол бид төрийн эргэлт хийх болно. Нам доторх цэвэрлэгээ чөлөөлөлтөд оролцож байсан хүмүүсийг гол байгаа болгож байна. Зимбабве бол таны болон таны эхнэрийн өмч биш” гэж хэлжээ.

 

Саяхан Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг албан тушаалаас нь чөлөөлж улмаар эхнэр, Тэргүүн хатагтай Грэйс Мугабэг томилсон явдлыг армийнхан хүчтэй эсэргүүцэж буй юм.

 

Дэд Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай нар эртнээс сөргөлдөж ирсэн билээ.

 

“Тэргүүн хатагтай гэр бүлийнхээ эрх мэдлийг нэмэгдүүлэх, улмаар нас өндөр гарсан нөхрийнхөө орыг залгахаар бэлтгэгдэж байгаа” хэмээн Дэд ерөнхийлөгчийн талынхан үзэж, түүнийг төрөөс зайлуулахаар тэмцэх болсон.

 

Албан тушаалаасаа огцорсон Эммерсон Мнангагва өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм. Өдгөө 93 настай Роберт Мугабэ одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэзээ манай цэргийхэн язгуур монголынхоо эрх ашгийн телее ханаж цадахаа байсан улс терийн луйварчдыг тереес цэргийн хучээр зайлуулж ял асуух юм бол. Нийтлэгдсэн мэдээг харахаар терд дээрэмчин хулгайчид уурлэж гэж харагдахаар байх юм. Эд нараас болж тусгаар улсаа алдаз бий дээ гэж боддог боллоо. Цэргийхэн л шийдэх зай улдэждээ гэж бодох юм
2017-11-15