Хуучин орон сууцны үнэ буурчээ
2017-11-14

 

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компаниас “Орон сууцны үнийн индекс”-ийн өнгөрсөн аравдугаар сарын үр дүнг танилцууллаа.

 

Тус судалгаагаар өнгөрсөн аравдугаар сард орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж,  2013 оны нэгдүгээр сараас 0.9 хувиар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны аравдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 0.24 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл, шинэ орон сууцны үнийн индекс 1.16 гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.11 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.20 хувиар өссөн байна. Тэгвэл хуучин орон сууцны үнийн индекс  8.9 хувийн бууралттай гарчээ. Харин өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.81 хувиар буурсан байна. Энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамруулжээ. 

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
СЭХ:
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮҮНЭЭС ИЛҮҮ БУУРАХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗДЭГ. УЧИР НЬ ҮНЭГҮЙ ХУВЬЧИЛЖ АВЧИХААД ОДОО ЖИНДДЭГ, БОЛСОН ХОЙНО НЬ ХЭТ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРААД БАЙНА. ХӨӨРХИЙ БАЙР ХУВЬЧИЛЖ АВЧ ЧАДААГҮЙ ХҮМҮҮС Л АВНА ШҮҮ ДЭЭ. 1 МЕТР КВАДРАТЫГ 500000 ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭХ ЁСТОЙ
2017-11-15
Иргэн:
Тэнхлэг зууч гэгч энэ юу хийдэг яаж санхүүждэг газар вэ?.Ихнвчлэн ойлгомжгүй, дэгсдүүхэн мэдээлэл цацаад байх юм.Эдний мэдээлэлийн дагуу байр сонирхоход их зөрүүтэй худлаа талдаа байдаг.Анхаармаар юмаа
2017-11-15
xudalch:
bur uned orson yum bish uu xudlaa bichihee boliochee
2017-11-15
Зочин:
Хуучин орон сууцны үнэ буурсаар байна гэж мэдээлсээр л байх юм, нэг л өдөр үнэгүй болчихлоо гэж мэдээлэх вий дээ..
2017-11-14
zochin:
medee tavij bga bol une hanshiig n tavij bgach, yag heden tug-n unetei haana bsan heden uruu bair heden tug-r buuravaa, yu ch oilgogdohgui shal hudla medee bn,
2017-11-14
Зочин:
хуучнй угсармал гадна талдаа дулаалга хийлгээд шинэ байрнаас хамаагуй дээр бна сургууль цэцэрлэг ойрхон байрлал сайтай нь унтэй бна сая манайх авсан
2017-11-14
Зочин:
Xapin ch bvp xyychin shinegvi uccun bna bilee..uy geed xydla medeelel tabiad bga uym be
2017-11-14
Зочин:
Tenhleg zuuch hudal medeelel ugdug.
2017-11-14
зочин:
Ер нь хуучин орон сууцны үнэ огт буурахгүй байгаа ш дээ. энэ тэнхлэг зуучийн мэдээг харахад хуучин байрны үнэ бууж байна гэж дандаа мэдээлэх юм бодит байдалд огт буугаагүЙ харин ч өссөн байна ш дээ. Өөр байгууллагаар мэдээ гаргуулж харьцуулсан зөв мэдээллийг олон нийтэд хүргэж байх хэрэгтэй юм даа
2017-11-14
Зочин:
худалаа байрлал сайтай унтэй байлаа
2017-11-14
Batchylyyn:
Shal xydla
2017-11-14