3x3 Сагсанбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцоно
2017-11-15

 

Ирэх 2018 оны 6-р сард 3x3 Сагсанбөмбөгийн ДАШТ болно. Филиппиний Манила хотод болох уг тэмцээнд Монголын шигшээ баг анх удаа оролцохоор болжээ. Өнгөрсөн сард эх орондоо зохион байгуулагдсан Ази тивийн АШТ-нд гайхалтай тоглож түрүүлсэн залуусын хувьд ОУСБХ-ноос зарласан 20 багийн тоонд багтсан байна.

 

Анх 2012 онд Грекийн Афин хотод болж байсан 3x3 Сагсанбөмбөгийн ДАШТ жил бүр зохиогддог бөгөөд өнгөрсөн жил эрэгтэйчүүдийн төрөлд Сербийн шигшээ баг түрүүлж, Нидерланд, Францын багууд медаль хүртэж байсан аж.

 

Тэмцээнд оролцогч 20 баг тав таваараа 4 хэсэгт хуваагдан өрсөлддөг бөгөөд хэсэг тус бүрээс эхний 2 байраар шалгарсан багууд хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болдог аж. Мөн уг тэмцээний үеэр ур чадварын болон цагираган дээрээс довтлох тэмцээнүүд болдог уламжлалтай. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
amjilt
2017-11-15
Зочин:
za delhiid bol amjihgui.zohion baiguulj baigaa ezen ornii tamtag bolohoor argagui doli tsohij ezen orond yaj iij baigaad ugdug ni delhii niitiin sportiin jishig shd
2017-11-15
Зочин:
Ажлаа хийгээд хажуугаар нь өндөр амжилт үзүүлдэг та нараар бахархдаг шүү. Та нарт амжилт хүсье. Ажлынх нь удирдлагууд, хамт олон нь арыг нь сайн даагаад өгөөсэй.
2017-11-15
Зочин:
5 vs 5 тоглолтоос илүү 3 vs 3 нь арай илүү боломжтой юм байна хараар бодоход 3 хүн нь багаар тоглох биш амиатах талдаа түлхүү байдаг болохоор ха ха манайхан багинйй төрөлд биш ганцаарчилсан төрөлд амжилт гаргадаг нь нотлогдсон тул
2017-11-15