2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байна
2017-11-15

Энэ сарын 9-нд 2017 оны төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг энэ он дуустал бүх хүүхдэд олгохоор болж, үүнд зарцуулах 104.5 тэрбум төрөг шийдвэрлэсэн. Уг тодотголын тооцооллоор сая 38 мянган хүүхэд сар бүр 20 мянган төрөг авна. Одоогоор 2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байна. Тодруулбал, энэ сарын найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг Монголбанкнаас арилжааны 13 банкинд шилжүүлсэн аж. Харин данс давхардсан, хуучин дансаа хаагаагүй шинэ данс нээлгэх, банкаа солих зэрэг шалтгааны улмаас 2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа юм байна.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин