Медведев Хөх ордны тэргүүнтэй уулзав
2017-11-15

Филиппинийн нийслэл Манила хотноо зохион байгуулагдаж буй 20 дахь удаагийн “ASEAN”-ий дээд хэмжээний уулзалтын төгсгөлд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Мүн Жэ Ин Хөх ордны тэргүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаагаа ОХУ-ын удирдлагуудтай биечлэн уулзаж буй юм.

 

Удирдагчид хоёр улсын дунд тулгамдаж буй сүүлийн асуудлаар ярилцахаас гадна харилцан ашигтай хэд хэдэн гэрээг үзэглэсэн талаар албаныхан мэдээлэв.

 

Ерөнхийлөгч Мүн “20 жилийн өмнө Азийн санхүүгийн хямралыг даван туулахын тулд бид шаардлагатай хамтран зүтгэгчдийг цуглуулсан. “ASEAN”-д Өмнөд Солонгос, Япон, БНХАУ нэгдэж, өнгөрсөн хугацаанд тохиолдсон бүхий л хэцүү цаг үед нэг нэгэндээ дэм болсон” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин