”Үлэг гүрвэлийн гайхамшиг”-ийг мэдрээрэй
2017-11-15

 

Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 11.00 цагт "Хүннү молл"-ын В1 давхарт эхэлнэ.

 

Өдөрлөгтэй холбогдуулан "Үлэг гүрвэлийн гайхамшиг" үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзүүлэх аж.

 

Түүнчлэн өдөрлөгт хүрэлцэн ирснээр уг үзэсгэлэнг төлбөргүй үзэхээс гадна палеонтологи, геологийн судлаачдын сонирхолтой лекц сонсох боломжтой. Өдөрлөг 17.00 цаг хүртэл үргэлжлэх аж.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин