Н.Түвшинбаяр монголчуудын эв нэгдлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн
2017-11-15

 

ЕТГ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Их эзэн Чингис  хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол,  бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг  дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэсний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн  “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. 

 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байгаа. Энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан”  одон гардуулах ёслолын ажиллагаа тогтсон дэг жаягийн дагуу болно.

 

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонг   Монгол Улсын анхны олимпийн аварга, олимпын хос медальтан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, жүдоч Найдангийн Түвшинбаярт хүртээхээр боллоо хэмээн мэдээлэв. Н.Түвшинбаяр Монгол Улсын түүхэнд олимпийн анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны долдугаар сарын нэгний өдөр УИХ-ын сонгуулийн үр дүнг үл зөвшөөрөн МАХН-ын Төв байрны орчим болсон иргэдийг үймээн, талцал, үл ойлголцол, таван хүний амь үрэгдсэн, олон хүн баривчлагдсан ээдрээт байдлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангаж, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад гол чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг мөн онцоллоо.

 

Н.Түвшинбаяр 1984 оны зургадугаар сарын нэгэнд Булган аймгийн Сайхан суманд төрсөн, айлын отгон хүүхэд. Тэрбээр:

 

- Монгол Улсын спортын түүхэнд 2008 оны Бээжингийн зуны олимпийн 29 дүгээр наадмаас анхны алтан медаль хүртсэн.

-2012 онд болсон Лондонгийн зуны олимпийн 30 дугаар наадмаас мөнгөн медаль хүртэж, олимпийн хос медальтан болсон.

-2010, 2011 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын аварга болсон.

-“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний +100 кг  жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн.

-2017 онд Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо давж Монгол Улсын заан цол хүртсэн.

Н.Түвшинбаяр нь Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” хүртэж байгааа 11 дэх хүн болж байгаа юм.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Tene:
Tenegteerei.Tegeed Badaruuganiig dendvv ih yalgah yumaa mongolchuud.adilhan l beejingiin olimpiin avarga..tvwshinbayr bugs sain doloodog uchir dandaa shagnuulj bna gej oilgoj bna.aawiin hvvg alag bitgii vzeerei.Tvgjilvvdee.
2017-11-16
зочин:
Наад хогийн шаар чинь булганы төвийн сургуулийн дотуур байранд бандидуулж явсан гөлөг байхгүй юу түвшинбаяр банди
2017-11-15
Зочин:
Тэр 2008 оны 7-р сарын 1 -ний дараах хүнд өдрүүдэд монголчуудын эв нэгдэл, бахархлыг Олимпийн аварга л бий болгож байсан юм даа. Харамсалтай нь элбэгдорж 8 жил ерөнхийлөгч байх даа энэ хүнд өгөх ёстой одонг нь өгөөгүй юм. Баттулга ерөнхийлөгч жудоч учраас өгчлөө гэж бодох хэрэггүй л дээ. Баяр хүргэе.
2017-11-15
Зочин:
Muuhai haramch avahaa l medne hund tusalj uzeegui muu ork. Deedest dolignoson hogiin psda chine ene Tuvshinbayar.
2017-11-15
Зочин:
Delhiid Tuvshinbayar baitugai Mongol ch gej medehgui. Bitgii shaa!!
2017-11-15
unshigch:
Ene odong avah gavyatai zaluu Bayar hurgye. harin heterhii nyaluun magtaal hereggui dee
2017-11-15
Шударгахүү:
Эв нэгдлийг харуулсан нь үнэн шүү... Ерөнхий сайд С.Баяр маань хшртэл сэтгэлээ барьж дийлэлгүй шал согтсон дог.иХарин Элбэгээ яагаад ч юм бэ уугаагүй бололтой байсан даа. улс төрчдийн эв нэгдэл ээ гэж, хөөрхий дөө...
2017-11-15
Bazuuka:
Агуу тамирчиндаа өгөлгүй яах вэ?!
2017-11-15
Зочин:
Daldagnasan, dolidignoson humuus shagnal ih avah boljee. Mongol ulsaas delhiid unelegdsen olon hunii ami avarah hungun gartai emch Sergelend uguh baisan yum daa.
2017-11-15
Зочин:
Chaavaas daa
2017-11-15
ХЭН НЭГЭН:
Түвшинбаярт өгөхөд буруудаад байх зүйл байхгүй. МУ-ыг дэлхийн тавцанд сурталчилж чадсан агуу бөх. Баяр хүргэе.
2017-11-15
Зочин:
Bitgii shaa! Genko iin HOSHNOGO iig l sain dolooson baih
2017-11-15