Австралид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрлөө
2017-11-15

Австрали улсад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжих эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсан билээ.

 

 

Тэгвэл санал асуулгад оролцсон нийт иргэдийн 68 хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн бол үлдсэн 38 хувь нь татгалзсан талаар Австралийн Статистикийн хорооноос уламжлав.

 

Уг мэдээллийн дараа олон мянган солонгос өнгийн далбаа барьсан иргэд Мельбурн хотноо баярын жагсаал зохион байгуулсан байна.

Санал асуулгад нийт 12,7 сая хүн оролцсон нь нийт хүн амын 79,5 хувь нь аж.

 

Ерөнхий сайд Мальколм Тюрнбулл саналын дүнг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж, уг асуудлыг Зул сараас өмнө хуулиар батална хэмээн ард түмэндээ амлалаа.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Zuvshuuruh heregtei, ene chinii hunii erx .
2017-11-16
zocnin:
delhiin hyn amiin osoltiig hyazgaarlaxiin tuld ijil bol gej urialj bgaa cn yum shig .. mash aimaar yum . hynii oi sanaand bagtamgyi zyiliig zowshoorcn bh yum . harin baycnuud bolon hollewoodiin odo hyyhdee orcnin yeiin texnologi ashiglaad cn bolow olon hyyhedtei bolohiig ermelzej gargaj cn bna .heg ygeer helbel tenegyydee ta nar ijil bol .. bid bayan uhaantanguud yr udmaa olshiruulya gesentei utga neg yum daa.
2017-11-16