Жиу-жицүгийн дэлхийн аварга UFC-д орох алхам хийлээ
2017-11-15

 

Жиу-жицү тулааны дэлхийн аварга Макензи Дерн саяхан “Инвикта ФС”-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь “хэзээ UFC-д орох вэ?” гэдэг түүний дэмжигчдийн асуултад хариулт болохоор мэдэгдэл болж байна.  Инвикта бол UFC-тэй төстэй тулааны холбоо юм.

 

Өөрийн хичээллэдэг тулааны урлагаар оройд нь гарсны дараа тэрбээр ММА буюу холимог тулаанаар хүчээ сорьж эхлээд байгаа. Тэндээ ч төгс амжилттай буюу дөрвөн тулаанд орж нэг ч ялагдал амсаагүй байгаа юм.

 

Харин түүний байгуулсан шинэ гэрээ нь UFC-д хүрэх дөт зам гэж судлаачид үзэж байна. Инвиктад хийх түүний эхний тулаан нь Калин Медэйрос  байх юм. Тэрбээр хамгийн сүүлд аваргын төлөө Анжела Хиллд ялагдахаасаа өмнө 5 дарааллан ялаад байсан, мөн холимог тулааны арвин туршлагатай тулаанч юм байна. Хоёр тамирчны тулаан 12 сарын 8-эд Канзас хотод болно гэж тов гарчээ.

 

Харин уг тулаан нь Макэнзигийн октагонд тулалдах зорилгын эхний алхам байх болно гэж ойрын эх сурвалжууд мэдээлж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин