Б.Хурцтай холбоотой томилгооны сонсгол явуулна
2017-11-15

Гэрэл зургийг MPA.mn                       

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилох асуудлыг Аюулгүй байдал, гадаадын бодлогын байнгын хороогоор хэлэлцэн дэмжив. Хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүн гарын үсэг зурж Томилгооны сонсгол явуулах саналыг УИХ-д өргөн барьсан байна.

 

Тиймээс уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээс өмнө Томилгооны сонсгол явуулах боллоо. Томилгооны сонсголыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг удирдаж явуулах юм. Уг сонсголыг хэзээ явуулахыг УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар шийднэ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tagnuuliin darga khvn ter zeregiig baitugai medej baiga daa. Tegekh yostoi yum chine
2017-11-15
Зочин:
Энэ Хурц гэдэг нөхөр чинь жинхэнэ рекетчин нөхөр байна даа. Байнгын хорооны хуралдаан дээр Л.Болдын амыг таглачихсан юм бишүү.
2017-11-15