Грект орон даяар гашуудал зарлалаа
2017-11-16

Грекийн нийслэл Афин болон  Мандра, Неа Перамос, Мэгара зэрэг хотноо их хэмжээний аадар бороо орсоны улмаас үерт автсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар 15 хүн амиа алдсан гэнэ. “Амиа алдагсдын ихэнх нь өндөр настнууд” хэмээн Гамшгаас хамгаалах байгууллагаас хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.

 

Ерөнхий сайд Алексис Ципрас уг үйл явдалтай холбогдуулан орон даяар гашуудал зарласан байна. Тэрбээр “Үнэхээр харамсалтай байна. Та бүхнийг Грек улс мартахгүй” гэж хэлжээ.

 

Мандра хотын Захирагч Юианна Крикүки “Ихэнх барилга, байгууламж үерт урсаад алга болчихсон” гэсэн аж.

 

Мөн 37 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд олон тооны хүн сураггүй болсон гэнэ. Сураггүй алга болсон иргэдийн тоо одоогоор тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин