Б.Хурцын томилгоог хойшлууллаа
2017-11-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхлэв. Гэвч цөөнгүй гишүүн энэ асуудлаар шүүмжлэлтэй хандаж, эцэст нь Элчин сайдын томилгоог хойшлуулав.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүн Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол хийх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин УИХ энэ сонсголыг явуулах шаардлагагүй гэж үзэв. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Болдын нэр төрд халдсан гэх асуудлыг байнгын хороо болон тусгай хяналтын дэд хороогоор ярих шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын саналаар Б.Хурцы Элчин сайдаар томилох асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаас хаслаа. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Албан тушаалаас нь буулгахдаа аль нэг улс руу элчингээр явуулдаг урамшууллаа больчих. Тэд нарыг бид энд сард авдаг хэдхэн төгрөгнийхээ татвараар л хооллож байгаа.
2017-11-19
Зочин:
Ярьж хэлж байгаа нь хүртэл бүдүүлэг, ёс зүйгүй ийм хүн яагаад энэ өндөр албан тушаалд очсон нь их сонин . Ийм хүмүүс олон байгаа бол яаж улс орон хөгжих вээ. ойлгомжтой. Энэ нөхөр заавал аль нэг албан тушаалд байх ёстой нэг шалтгаан байгаа юм уу.
2017-11-19
Зочин:
Яаралтай баривчлах хэрэгтэй.
2017-11-17
mongol:
Heleltsuuleg hoishluulsan ni.Hen hen ni usnaas huurai garhaar tsag avc tohitoltsoj huivaldah gesen taktik.Tehgui bol ard tumend yumaa delgene.
2017-11-16
zochin:
Zov.TEG-н дарга гэдэг албан тушаалд байсан гэхэд арай дэндүү хүн байна. Олон нийтийн нээлттэй сувгаар ажлаа хувийн эрх ашгаа нэгд тавьсан, хүн болгоныг айлгасан яриа хэлээтэй ийм хүн байсан гэхэд хэцүү л хүн байна. Зориг агсаны тухай нууцын зэрэглэлтэй гээд хичнээн жил болгов.Төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүст пээдгэр зангүй байх ёстой.
2017-11-16
Зөв явуулж болохгүй ээ:
Зөв . Элчингээр явуулж яасан ч болрхгүй ээ.
2017-11-16
Зочин:
Сонсгол хийсэнгүй шүү. Хэлэлцэх асуудлаас хасангуутаа сонсголыг хийхгүй гэдэг. дундуур нь л шаалаа Хурц том юмаа. Ард нь бгаа Эбэ бүр том бгаа юм бна даа. МАНАН-н илрэл
2017-11-16
Нямдорж:
Нямдоржоо, өөрийн чинь манлай худалчийг монголын ард түмэн маш сайн мэднэ - Энхбаярыг барих гэж байгаа барьж байгааг би мэдээгүй.манайх ТВ үгүй түрээсийн байранд амьдардаг.Би Эрдэнэт үйлдвэрт 1 кг элсэн чихэр шахаж үзээгүй гэсэн боловч хүү Анхбаярынхаа гуйлтаар шахаа хийснээ мартдаг.Хамгийн сүүлд хүү Анхбаяр багшийн хүү Анхбаяр 2 -роо бас андуураад дараа нь нэг богино хугацаанд ухаан нь орж гарах шиг болсон.Тэгэхлээр чиний үгэнд хүн болгон үнэмшихгүй шүү.Чиний журмын нөхөр Н.Энхбаяр ч гэсэн чамайг их сайн тодорхойлсон шүү
2017-11-16