Дутерте, Трампыг “туршуул” хэмээн дууджээ
2017-11-16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн орнуудад хийсэн айчлалынхаа төгсгөлд Филиппин улсад айлчилсан билээ.

 

 

Тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте хүндэт зочноо нийслэл Манила хот дахь ордондоо хүлээн авч, хүлээн авалт зохион байгуулсан юм. Дутерте, Трампын хүсэлтээр хайрын тухай дуулсан нь олныг гайхшруулсан аж.

 

Трамп өдгөө Вашингтан дахь Цагаан ордондоо байгаа бөгөөд хэвлэлийнхэн Филиппин дэх айлчлалынх нь талаар мэдээллийг нийтэд түгээсээр байна.

 

Манила хотноо Дутерте, Трамптай уулзах үедээ түүнийг “Туршуул” хэмээн хэлжээ.  Дутертег ийнхүү хэлэхэд Трамп маш чанга инээгээд “Би юу” гэсэн аж. Хариуд нь Дутерте “Тийм ээ чи” гэхэд Трамп “Яагаад” хэмээн хариулахад Манилагийн тэргүүн “Муухан наргиа байлаа. За тоглосон юм” гэжээ.

 

Удирдагчид ийнхүү ярилцахдаа тун хөгжилтэй байсан бөгөөд хоёул энэхүү яриаг тоглоом, шоглоом болгоод өнгөрчээ.

 

Трамп айлчлалынхаа төгсгөлд “хоёр улс өмнө хэзээ ч байгаагүй найрсаг харилцаатай болсон” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин