Зургаан тэрбумын Б.Баярмагнай нэр дэвшиж байгаа юу
2017-11-16

 

СБД-ийн Засаг дарга байхдаа 6 тэрбумын хэрэгт холбогдсон Б.Баярмагнай 60 тэрбумын бүлэглэлээс нэр дэвшихээр болжээ.

 

Жаран тэрбум төгрөгийн 10 хувь нь 6 тэрбум төгрөг. Ийм хэмжээний мөнгөний дуулианд холбогдсон Б.Баярмагнай гэгч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоор сэрүүн зүүдэлж, сэм гэтэж явна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа Б.Баярмагнай ард түмний мөнгийг хэрхэн үрэн таран хийсэн талаар судлабал: Анх 2011 оны 08 сард Сэлбэ голыг сэргээх төслийг Нийгмийн Ардчлал Монголын Залуучуудын Холбоо санаачлан нийслэлийн удирдлагуудад танилцуулжээ. Ах нарын цүнхийг барьсаар улс төрд орсон СБД-ийн Засаг дарга Б.Баярмагнай уг ажлыг гардан удирдах үүрэг хүлээлээ. Төслөө олон нийтээр дэмжүүлэхийн тулд Сэлбэ гол орчмыг үлгэрлэвээс “Сөүл хотын дундуур урсдаг Чонгэчон гол шиг болгоно” хэмээн исгэрчээ. Хотын иргэд сонсон баясав. Их тойруугийн гүүрнээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр, “Голден Вилл” хотхоны гүүрээс Арслантай гүүр хүртэлх 1,3 километр газрыг 2 үе шаттайгаар тохижуулна гэж хошгоруулсаар Б.Баярмагнай 6 тэрбум төгрөгийн төсөв батлуулж авчээ. Ерөнхий сайдаар дээвэр хийсэн тул ажил саадгүй бүтэж мөнгө дансанд орсон байна. Энэ бол 2012 онд болсон явдал ажгуу. Гэтэл 5 жилийн дараа өнөөдөр Улаанбаатарчууд Сэлбэ гол ч үгүй болчихсон, хэсэгхэн талбай цементлэж, нилээд газрыг сандайчиж, шороо овоолсон дүр зургийг л харж байна. Бүхэл бүтэн голыг алга болгоно гэдэг байгаль орчны эсрэг ноцтой гэм хэрэг мөн биз?!

 

Б.Баярмагнайгийн зохиосон үлгэрээр бол хөрсний болон үерийн ус ашиглан Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлсэн байх ёстой. Хотын төв ба хойд хэсгийн хөрсний усыг шүүрүүлэх байгууламжаар сороод 800 мм голчтой хоолойгоор 220 литр/сек хурдтай урсан ирэх усыг шахуургаар Сэлбэ гол руу нийлүүлснээр урсгал тунгалаг гол харж баясах ёстой байлаа. Үүнээс гадна орчныг нь цогцоор тохижуулж 1,5 га-д явган хүний зам талбай, 1,14 га-д зүлэгжүүлэлт, бут сөөг бүхий ногоон байгууламж байгуулж, даланг 3 метрийн урттай чулуун баганууд, үндэсний онцлог шингээсэн хээ угалз бүхий төмөр хашлагаар хашна гэжээ. Бас усны толио үүсгэх 8 ширхэг халиагуурр хийж, 2 хэсэгт гэрэлтүүлэгтэй усан оргилуур, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болгох байгууламж их л сайхан үлгэрүүд ярьж байж 6 тэрбум төгрөгийг төвөггүй салгасан байдаг. Дээр нь тооцоо, судалгаа, зураг төслийн мөнгө гээд нийслэл, дүүргийн төсвөөс ахин 2 тэрбум төгрөг авсан аж. Тойргоос сонгогдсон Сү.Батболд нь хүч нэмж УИХ-ын гишүүнд олгодог 1 тэрбум төгрөгөө хандивласан гэдэг юм.

 

Нээлтийг сүр бараатай хийж, эхний хэд хоногт өдөр, шөнөгүй л машин хөлхөлдөж, хүн амьтан бужигнан “их бүтээн байгуулалт” өрнөж буй мэт дүр зураг үзүүлээд тэгсгээд чимээ намжин, ажил алдарчээ. Гүйцэтгэгч  “Норбу” компанийн гүйцэтгэх Г.Батмөнх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манайх 2 тэрбум төгрөгийн төсөв, 270 сая төгрөгийн цалингийн фондтойгоор энэ ажлыг гүйцэтгэхээр гэрээлсэн” гэжээ. Батлуулсан 6 тэрбум, нийслэл, дүүргээс авсан 2 тэрбум, УИХ-ын гишүүнээсээ авсан 1 тэрбум гээд тооцохоор Б.Баярмагнайгаас “Бусад мөнгийг нь хаашаа хийчихэв? гэж эрхгүй асуумаар болно. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Б.Лхагважав тухайн үед нь ”350 метр газрыг 2.8 тэрбум төгрөгөөр ухсан болоод зогссон байгаа” гэхээс өөр мэдээлэл өгч чадахгүй сууж байжээ.

 

Хөрөнгө мөнгөний томоохон будлианд орооцолдсон Б.Баярмагнай хүн хэрээ мэдэхгүй, тэмээ гэдгэрээ мэдэхгүйн үлгэрээр одоо жаран тэрбумын бүлэглэлээр дэмжүүлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох санаа агуулж яваа аж. Энэ хүн монголын улс төрийн ууган намын дотоод ажлыг удирдаж, авч явж амжих уу гэдгийг улс төрийн намтраас нь харъя.


Б.Баярмагнай МАН-ын Оюутны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, 2008 онд НИХТ-д сонгогдож, 2011 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсон. 2012 оны сонгуулиар НИТХ-ын төлөөлөгч болсон ч хуралдаа нэг ч удаа суугаагүй байна. Б.Баярмагнай НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдохдоо 100 айл орчмын барилгын дэлгүүрүүдийг хотоос нүүлгэх амлалт өгсөн нь биелээгүй. Одоо ч иргэд нь нэхэл дагал болсоор байдаг.

 

Сүхбаатар дүүргийн XIII хорооны иргэн О.Энхцэцэг: - Б.Баярмагнайн хийсэн ажлыг би лав мэдэхгүй юм байна. Иргэдтэй ч ирж уулздаггүй шүү дээ. Наанадаж л цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй байна шүү дээ. Хүмүүс хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж хонож, өнжин дугаарладаг. Иргэдтэйгээ уулзахгүй юм чинь яаж ч тэдний зовлонг мэдэх билээ дээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дорж: Б.Баярмагнай Сэлбэ голыг сэргээнэ гээд том дуугараад байсан. Одоо тэр Сэлбэ нь сэргээд хэрэгжсэн юм хаана байна вэ. Иргэдтэй ч ирж уулздаггүй. Иргэдийг төлөөлж сууж байгаа гэсэн хэрнээ тэдэндээ хэрэгтэй нэг ч ажлыг хийхгүй байна.

 

Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Д.Дариймаа: - Б.Баярмагнай нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар ажил хийсэн гэж харагдахгүй л байна. Манай хороонд л гэхэд цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй байна. Ганцхан цэцэрлэг бий.

 

Сүхбаатар дүүргийн иргэн Б.Сэлэнгэ: - Манайх Долоон буудлаас цааш амьдардаг. Б.Баярмагнай иргэдийг төлөөлж сонгогдсон хэрнээ захын гэр хорооллын айл өрхүүддээ хүрч ажилладаггүй шүү дээ. Ядаж л тэнд гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлээд өгөөгүй. Хог ч гэж замбараагүй болсон. Хэрвээ иргэдтэйгээ ирж уулзвал, хэлэх үг ч их л байна.

 

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Д.Найдандорж: - Б.Баярмагнай гэж ямар ч хүн байдгийг мэдэхгүй. Яагаад гэвэл иргэдтэй ирж царай зүсээ хараад ярилцдаггүй юм чинь. Манай хороонд хийх шаардлагатай цөөнгүй ажил бий. Хүүхдийн тоглоомын талбай ч хангалтгүй байна. Манай хороонд байсан нэг эмнэлгийг нураагаад “Макс” компанийнхан барилга барьчихсан. Иргэд эсэргүүцээд л байсан, үр дүнгүй. Иймэрхүү юм болж байхад иргэдийг төлөөлөөд сууж байгаа Б.Баярмагнай нүдээ аниад л, тоохгүй өнгөрүүлдэг.

 

Иргэдийг төлөөлж ажиллах чадваргүйгээ нотлон харуулсан, их хэмжээний мөнгөний дуулианд нэр холбогдсон, дүүргийнхээ намын асуудлыг ч шийдэж чадаагүй ийм хүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийж чадах уу? Ядаж байхад 6 тэрбумын хэргийг нь сөрөг хүчнийхэн сөхөж, ороохоор бэлтгэж байгаа юм байна. Намын нэрийг чирээд дуусах вий дээ.

 

 Сэлбэ голоо сэргээх иргэний хөдөлгөөний ахлагч Х.Түмэндэмбэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ео ео жирийн ядарсан иргэн 60000 -ыг хулгайлбал, за байг 6000 ыг ч гэсэн шууд л шорон биз дээ.
2017-11-23
зочин:
Наадах чинь Чингэлтэй дүүргийн орлогч байхдаа ялалт кино театрын урд талын газрыг албан тушаалаа ашиглаж аваад АПУ-д зарж цулайсан нөхөрдөө. Бас болоогүй ээ Явуухулангийн цэцэрлэгийг тохижуулах нэрээр хагас газрыг нь луйвардаж аваад урд талд нь барилга баричихсан луйварчин даа.
2017-11-20
зочин:
Хадам аав нь УДШ-ийн шүүгч юм чинь юу гэж 8 тэрбумаа яг буцааж авч харагдаарай.
2017-11-20
д оюун:
Цагаандаа гарсан ичэх нүүргүй хулгайч нарын 27жил төсвөөр хийсэн бүх ажлуудыг нь шалгавал монгол улсын өрийг дарах мөнгө гарна даа Ардын нам бус хувьсгал хийхээс өөр гарц байхгүй
2017-11-18
Uhsen baas:
Hel hel baigui yun surah. USAd tansaglaj baigaal yavsan shde. Avgai huuhduud n dalain ereg deer tarvalzaal mongolchuud hulsuu ursgaj hedn tugrug olj bhad yamarch ajil hen n ch hiihgui yasan lagyumbe gej hardag baisan. Bainga mongol usa 2in dund niseestei. Bas banzal aa ovoo olon ohin tsohisondoo end
2017-11-18
Oyun:
Naad nobhsosoo6 ter bumig nl gargulaj ulsin orlogo bolgulad 1 m ni 1200 in asdag hyatad utasnihan mungig bodoj harmand ni hij ugud turus zailuul
2017-11-17
Зочин:
Medleg chadbartai hun chanartai ireeduutei zaluu daa.Amjilt husie.
2017-11-17
ИРГЭН:
ҮНЭХЭЭР БҮХЭЛ БҮТЭН ГОЛЫГ УУЧИХАЖ БАЙГАА ИЙМ ХҮНД ТЭНГИС ДАЛАЙ Л ХЭРЭГТЭЙ БАЙХ ДАА.
2017-11-17
Зочин:
Мөнгөтэй л бол шар халзан хуц ч гарна харваас дуук байна
2017-11-17
Зочин:
Мөнга
2017-11-17
Зочин:
Элбэгдорж Энхболд Баяр мэтийн новшийн улс терчидийн шунал баяжих хусэл бодлогоос манай улс терийн хямрал холбоотой .Ийм юмнуудыг сонгодог бидний лай
2017-11-17
Зочин:
MAN-n zaluuchuud gej ugaasaa iim daldaakuud baidag.
2017-11-17
иргэд:
ЗОЧИН-уучлаарай энэ луйварчны толгойг төр илээгүй,манайд хүний толгой илэх төр байхгүй болсон,төрийн толгой дээр нам сандайлаж харин тэр намын луйварчид төрийн албанд шургалсан учраас Б.Баярмагнайн толгойг төр биш төрийн хаягаар нам л илэж байгаа хэрэг,тийм болохоор энэ намд хуулийг хэн сайн гажуудуулана тэр л дээшээ ахина дэвшинэ,ийм тогтолцоог устгаагүй цагт улс эх орон хөгжинө-бидний амьдрал сайжрана гэж зангууны үлгэр.
2017-11-17
Зочин:
8 тэрбумаа буцааж улсад тушаагаад зайлвал таарна.мэдээжийн юмыг буцааж авах хэрэгтэй ш дээ.арайл хэтэрхий юм..юу ч хийгээгүй нь олонд харагдаад байхад яагаад төр толгойгийн илээд өөгшүүлээд байнаа.
2017-11-17
зочин:
Хадам аав нь УДШ-ийн шүүгч юм чинь юу гэж 8 тэрбумаа яг буцааж авч харагдаарай.
Zochin:
Mglchuud hvniig yaj gvtgej ard tvmend yaj surug oilgolt uguhiig bvr utgaar ni heregleh yumsa ene bol ard tvmen yaj tarhia ugaalgadagiin tod jishee.tsewer hvniig yalj chadahgvi bolhooroo ingej gvtgej zamaas ni zailuuldaggvimaa vnen hezeed yalna hoishdoo ch tiim bh bno bvv huurtatsgaa
2017-11-17
purev:
МАН хамгийн их луйвар хийснээ дэмждэг болсон
2017-11-17
Зочин:
БАЯРМАГНАЙ-гаас Сэлбэ гол төслийн мөнгийг олж авъя. Захын ийм хулгайч тэрбум тэрбумаар нь идээд байхаар ард түмэн яаж талхны мөнгөтэй байх вэ. Юун МАН-ын ЕНБД вэ, шоронд байх ёстой хүн.
2017-11-16
Hah:
Nam dotroo tsever humuusee namnaj baigaa baidal ene baih daa
2017-11-16
Мгл:
Сбатболд тосвиин монгоор чингис буудлын орчныг тохижуулж авах л зорилго тавьсан,санасандаа хурсэн.
2017-11-16
Demjij bna:
End Bayarmagnaig devshchih vii gej uhtlee aisan humuusiin holsni tserguud bgaa bololtoi. Irgedteigee hamgiin oir baij bogino hugatsaand duurgiig ongotei oodtei bolgoson mundag hundee
2017-11-16
Herlen:
Iim hulgaich luivarchdiig hezee zailuulj duusna da tur zasag min
2017-11-16
Зочин:
iim xereggui xog shaaruudiig ene namaas xurdan zailuulaach.ed namiin neriig ballaj gutaaj duusch bna shtee.
2017-11-16
Нэг юмыг нь мартаад байна:
Баярмагнай дарга 2012 оны сонгуулийн дараа гэр бүлээрээ АНУ-д очиж 4 жил амьадсарн тэр зардал хаанаас гарсан вэ, Сэлбэ голоос бус уу..., энэ тухай ярих хүн алга уу
2017-11-16
zochin:
Selbiig iddeg idemhii hunuu aIN?
2017-11-16
Зочин:
Selbiin goliig idsen hun
2017-11-16
Зочин:
32-ын бүлэг, 30 гэр бүлийн төлөөлөл ,МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив
2017-11-16