Төмөр замын гарамд гардаг гэмт хэрэг буурчээ
2017-11-16

 

Төмөр зам дахь Цагдаагийн газар, Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй хамтран “Гармын аюулгүй ажиллагаа-2017” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

 

Цагдаагийн алба хаагчид төмөр замын гарам дээр үүрэг гүйцэтгэснээр гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсныг зөвлөгөөнд оролцогчид онцолж байв. Төмөр замын гармын аюулгүй ажиллагааг хангах, гарам дээр гарч буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд зохион байгуулсан ажил, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөг энэхүү зөвлөгөөнөөр хэлэлцэж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин