Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна
2017-11-17

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, говь болон зүүн аймгуудын нутгаар салхи, шуургатай байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

  Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 14-16 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин