М.Энхболд УИХ-ын дарга байгаагүй бол…
2017-11-17

 

Монголд байнгын үйл ажиллагаатай парламент үүсээд 27 жил болж байна. Энэ хугацаанд долоон удаа сонгууль явуулжээ. Энэ Их хурал отгон нь юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудалтай болсон. Хотын мээр асан Э.Бат-Үүлийн хэлснээр 2016 оны сонгуулиар МАН гэсэн хаягтай бол бор халзан хонь ч гарахаар байсан хэрэг. Өнөөдөр тэр үгийн утга яруу тодоор ойлгогдож байна.

 

Шуудхан хэлэхэд УИХ-д санаандгүй орж ирсэн гишүүд, бас хэт олуулаа сонгогдсоны гор л доо. Ерөөс УИХ-ын гишүүдэд стандарт тогтоож, тэр шаардлагыг хангасан хүн УИХ-д нэр дэвшиж болно гэж хуульчилмаар болсон байна. Энэ УИХ-ыг хар даа. УИХ-ын гишүүд нь улс орноо бус улстөржилтийг эхэнд тавьж, үүнээс нь болж төрийн ажил хэрхэн гацдагийг та бид хангалттай харж байна. Хамгийн сүүлийн жишээ. Өнгөрсөн долоо хоногт 2018 оны төсвийг батлахад бэлэн болоод байсан. Ганцхан удаа алх тогшиход л болчихоор байлаа. Гэтэл УИХ-ын гишүүдийнх нь ирц бүрддэггүй.

 

Яг үнэндээ энэ УИХ-д төрийн ажлын туршлагатай гишүүн цөөдөөд байгаа юм. Харин мөнгөтэй,  ойворгон, түүндээ эрдсэн гишүүд олон орж ирсэн нь энэ бүхний шалтгаан болж байгаа юм. Ер нь бол эдний дунд М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын тулхтай, ноён нуруутай, төрийн ажлын туршлагатай хэдэн хүн байгаа нь энэ УИХ-ыг УИХ шиг харагдуулаад байгаа юм.Тэд УИХ-д болж байгаа балиар болгоныг цэвэрлэж, засч залуурдах гэж үйлээ үзэж байх шиг байгаа юм. Ийм учраас дараа дараагийн УИХ-д нэр дэвших этгээдүүдэд төрийн ажлын туршлагатай байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьж сонголтоо хийх цаг нэгэнт болжээ гэсэн үг.

 

МАН эрх баригч. УИХ-д 65 суудал бүхий бүдүүн бүлэгтэй. Гэтэл тэр нь хэд хуваагдаад, өнөөдөр төрийн ажлыг гацааж, бүр замыг нь алдууллаа.

 

Сүүлдээ, УИХ-ын танхимд хулгайч, луйварчнаараа дуудалцаж, барилцаж зодолдоход ч бэлэн боллоо. Энэ бол завхрал. Гэхдээ М.Энхболд шиг хүн УИХ-ын дарга байгаад чуулганыг удирдаж, гарч болох байсан олон эрсдлийг зохицуулж чиг шугаманд оруулж яваагүй бол энэ УИХ хаашаа явах байсан бол доо. Өдийд төсвөө баталж чадалгүй тарж ч мэдэхээр байсныг тэд өөрсдөө ч мэдэрч суугаа гэдэгт найдъя.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.БАЯР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сонгуулийн тойрог нь буруу болсон. Хөдөө жалгад хэдхэн хүн хахуульдаад гараад ирдгээс төрд төрийн ажлын ямарч туршлагагүй юу ч хийж болдог гэж боддог хүмүүс орж ирчээд ждүдээд байгаан.
2018-12-20
сонгогч:
яг үнэн хэлжээ
2017-11-17
сонгогч:
Сонгогчид өөрсдөө хариуцлагатай сонголт хийх хэрэгтэй. Намыг нь хараад хэнийг ч хамаагүй сонгодогоо болиогүй цаагт энэ байдал өөрчлөгдөхгүй.
2017-11-17
Зочин:
Үгүй дээ... МАФ-н эзэн, газрын наймаачин, авилгач, хужаа М.Энхболдоос болж ийм байдалд хүрч байгаа юм ....Жинхэнэ хор найруулж, хооронд нь муудалзуулж, Монголыг Монголоор нь санаа шүү дээ....
2017-11-17
Болдбаатар:
Ер нь бидний буруу. Ийм новшнуудыг сонгож, хэрүүлийг нь идсэн уусаныг нь хулгайч дээрэмчинийг нь хүүхэмсэгийг нь хүчиндэгчийг нь сонсож , шүүмжилж суугаа бидний хохь.
2017-11-17
сонгогч:
яг үнэн хэлжээ
Үнэн үг:
Энэ мөнгөөр УИХ-д орж ирж төр самарч байгаа, төрийн ажлын А байхгүй нөхдүүдийг хэн санал болгож, дэмжиж УИХ-д оруулж ирсэн юм. Албан тушаал эрх мэдэлд хүрэх бүлэглэлийг хэн удирдаж ирсэн юм. тодорхойшүү дээ. Хэт шуналын гор гарч байгаа нь энэ шүү дээ.
2017-11-17
HAHA:
Yamar aimar doyolj bichee ve. Yojtoi gar bn da. Ene neg yumnii oron Zika ni hamaagu deer yum bn. Zangaragatai tas zagnaad hurlaa avaad yavchdag humuus uguilegdej baina.
2017-11-17
Иргэн:
Үнэндээ МАН 2012 онд л нам биш болчихсон байсаншдээ. Харин М.Энхболд гарч ирж намын дүр оруулж улмаар 65-г суудал автал нь өсгөж чадсаншдээ. Энэ бол М.Энхболдын гавъяа???... Монголчуудын тэр дундаа залуусын толгой хоосорчээ. Өнөөдрийн улс төрчидөд М.Энхболд шиг нь үнэхээр алгаа.
2017-11-17
ЛХАГВА:
МИ ОВОГТЫН ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ БАС НӨГӨӨ 2-ИГОО ХАВЧУУЛААД АМЖИЖЭЭ НЯМДОРЖ ГУАЙ ЗОРИГИЙН АЛЛАГЫН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧЫГ САЙД БОЛСОНЫХОО БАРАГ МАРГААШ НЬ ЗАРЛАНА ГЭСЭН ЯАСАН
2017-11-17
Зочин:
Харин ч эсрэгээрээ М.Энхболд гэж шуналын туламаас болж энэ их хэрүүл шуугиан болж бгаа юм. УИХ гишүүнд нэр дэвших эрхийг хүртэл боов, бандааш, бохь, согтуу, унтаахайгаас авхуулаад хогийн юмнуудад олгосон хүн нь Энхболд.
2017-11-17
Зочин:
mongol uls odoo uls toriin tsoo shine togtoltsoond yaraltai oroh tsag boljee 76 tai ih hural uurgee guitsetgej chadahaa bsan bna gishuud ch gej hereg alga suuldee zevsgiin naimaa hiideg uls bolgoj huvrigasan bna eh orniig maani namuudiig tatan buulgaad eronhiilogchiin zasaglaltai ardiin huraltai bh ni zov boljee
2017-11-17
ШАА ДАА ЭД НАР ХАРИН ЯМАР БОЛГОЧИХООД БНАА ТӨРИЙГ:
Ер нь бол эдний дунд М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын тулхтай, ноён нуруутай, төрийн ажлын туршлагатай хэдэн хүн байгаа нь энэ УИХ-ыг УИХ шиг харагдуулаад байгаа юм.Тэд УИХ-д болж байгаа балиар болгоныг цэвэрлэж, засч залуурдах гэж үйлээ үзэж байх шиг байгаа юм.
2017-11-17
Зочин:
yamar pyaldaga yum be uuruu huseed l namiin darga,hurliin darga bolson biz de hiih estoi l uuregt ajil ni.harin ch muu hiij bga
2017-11-17
Зочин:
За мэдэхгүй. АН олонхи болоод гарч ирсэн ч энэ байдал давтагдана. МАН олонхи боллоо ч хэрэг алга ер нь манайд парламентат ёс гэдэг утгаа алдлаа. Хэн нь ч гарч ирсэн юу ч хийж чадахгүй юм байноо. Шинэхэн сонгогдсонууд нь жаахан гүрийж байснаа хуучцуулынхаа эгнээнд шилжээд амин хувиа ах дүү нараа адаглаад нууц амрагаа яаж бондойлгохов энэ хугацаанд л гэж бодоод байгаа нь илхэн байдаг. Өөр хувилбар өөр намууд өөр хүчнийг хайх хэрэгтэй. Өөр одоо яах юм бэ эд нар хангалттай хэрэлдэж зодолдож, идэж ууж улс орныг түйвээж, эдийн засгийг улам л муудуулж байна ш дээ.
2017-11-17
Зочин:
Ийм хогнуудыг Пялдаг пис....да гэдгийм даа
2017-11-17
иргэн:
Юун долигнуур юм, санал нийлэхгүй, харин ч М.Энхболд хурлаа, намаа удирдаж чадахгүй байгаа болоод л төрийн ажил гацаад байна гэж боддог, хэлсэндээ хүрч, улс орон, ард түмнээ бодоод албан тушаалаа өгөөд улс төрийн хямралаас гаргах эр зориг гаргаач гэж хүсэх байна
2017-11-17
Зочин:
ЧИМЭЭГУЙ ЦАРАЙЛСАН ХУЖАА ХЭРГИЙН ЭЗЭН ХЭНГЭРГИЙН ДОХИУР ЗАХИАЛГАТ БАЙНА МУУ ХУЖАА
2017-11-17