Сильвестра Сталлоне 30 жилийн өмнө хүчингийн хэрэг үйлджээ
2017-11-17

Холливуудын нэрт жүжигчин Сильвестра Сталлоне 30 жилийн өмнө хүчингийн хэрэг үйлдсэн гэх баримтыг хохирогчийн талаас олон нийтэд ил болгосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жүжигчин эр 1986 оны долоодугаар сарын 23-нд насанд хүрээгүй 16 настай охиныг дарамталж өөртэйгээ болон хувийн бие хамгаалагч Майкл Де Лукатай хүчээр бэлгийн харьцаанд оруулж, улмаар гутаан доромжилж байжээ.

 

Охиныг Лас Вегасын “Хилтон” зочид буудалд хүчирхийлсэн гэнэ. Тэр үед охины гэр бүл цагдаагийнханд олон удаа гомдол гаргаж байжээ.

 

Хохирогч “Сильвестра Сталлоне болон түүний бие хамгаалагч намайг удаа дараа заналхийлсэн. Би аргагүй эрхэнд гомдлоо эргүүлэн татсан” гэв.

 

Уг асуудлаар жүжигчин эр болон түүний хэвлэлийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yu bilee ! ene khvn chine baigaa yumuu
2017-11-17