Банкны хуулийг хэлэлцэнэ
2017-11-17

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм. 

 

Мөн Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Болдыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнд нэр дэвшүүлэх шийдэлд хүрээд байгаа юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин